Док Риверс: Жордантай гэрээ байгуулах нь зуны гол ажил

Хуучирсан мэдээ: 2015.05.18-нд нийтлэгдсэн

Док Риверс: Жордантай гэрээ байгуулах нь зуны гол ажил

2015 оны плейоффыг харамсалтай байдлаар дуусгаж байгаа "Лос Анжелес Клипперс" баг энэ зун завгүй байх учиртай. Төвийн тоглогч ДеАндер Жорданы Клипперстэй хийсэн гэрээ дуусч, тэрбээр чөлөөт агент болж байгаа юм.

Багийн дасгалжуулагч болон үйл ажиллагааны ерөнхийлөгч Док Риверсээс энэ талаар асуухад “Энэ зуны гол чиглэл Жордантай гэрээгээ сунгах” гэж хэлжээ.

Жордан 14.8 самбараар лигийг тэргүүлсэн бол будагтай талбайгаас 71.8 хувьтай довтолж, мөн самбарын хамгаалалт нь хэрхэн сайжирсан нь Дуайт Ховардтай хийсэн тулаанаас харагдана.

Клипперс түүнийг авч үлдэх хүсэлтэй байгаа нь гарцаагүй. Ингэхийн тулд тэд өмнөхөөсөө илүү мөнгө төлөх ёстой гэдгээ ч мэдэж байгаа. Тэд Жорданыг өрсөлдөгчгүй шахам авна гэж бодвол эндүүрэл болно.

Далласын төвийн тоглогч Тайсон Чандлер чөлөөт агент болж байгаа бөгөөд  Маверикс түүнийг илүү залуу, чадамжтай Жорданаар, эсвэл Ламаркус Алдрижаар солих төлөвлөгөөтэй байгаа. Алдрижийн төлөөх өрсөлдөөнд ялагдвал хоосон хоцрохгүйн тулд Жорданд өндөр цалин санал болгож магадгүй.

2017 оноос цалингийн цэс огцом нэмэгдэх болохоор бүх багуудад ижилхэн боломжтой болох юм.

Эх сурвалж: http://scoreport.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж