Бин Ладеныг олоход германчууд тусалжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.18-нд нийтлэгдсэн

Бин Ладеныг олоход германчууд тусалжээ

 

Америкчууд аль-Каида бүлэглэлийн лидер Осама бин Ладены байршлыг олж устгахад Германы тагнуулын алба (BND) тусалсан гэнэ. Германы тагнуулын алба Пакистаны аюулгүйн албатай хамтран бин Ладены нуугдаж буй газрыг олж АНУ-ын албаныханд мэдэгдсэн тухай “Bild am Sonntag” сонинд мэдээлжээ. Аль-Каидагийн тэргүүн Осама бин Ладеныг Америкийн тусгай албаны цэргүүд 2011 онд Пакистаны Абботтабад хот дахь нуувчинд нь буудаж хөнөөсөн юм.

 

“Bild am Sonntag” сонин өмнө нь  Германы холбооны тагнуулын алба (BND) АНУ-ын хүсэлтээр Европын засгийн газар болоод үйлдвэр, компаниудыг тагнадаг тухай мэдээлэл цацаж том дуулиан тарьсан юм. Германы холбооны тагнуулын алба Францын ерөнхийлөгчийн ордон, гадаад хэргийн сайд болон Европын комиссыг тагнадгийг гэрчлэх мэдээлэл хэвлэлээр цацсан аж. “BND”-“NSA” –гийн хооронд 2002 онд байгуулсан гэрээний дагуу тагнуулын үйл ажиллагаанд АНУ, Германы албаныхныг хамруулдаггүй байна. АНУ-ын тагнуулын агентлаг 2008 оноос Европын зэвсгийн бизнесийг тагнадаг байсныг Германы засгийн газар мэдэж байсан гэнэ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence-France Presse

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж