Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Оддын нууц хурим

Пенелопа Крус, Жавиер Бардем

Хамгийн сүүлд нууцаар хуримаа хийсэн хос. Тэд энэ сарын эхээр Багамын арал дахь нэгэн найзындаа хуримын ёслолоо сүр дуулиангүй  хийсэн аж. Хосууд 2007 оноос  хайр сэтгэлийн холбоотой болсон гэнэ.

Меган Фокс, Брайн Остин Грийн  
Тэд өнгөрсөн зургаан сарын дундуур Хавайд хэнд ч мэдэгдэлгүйгээр гэрлэж амжсан аж. Гэвч тэд Холливуудад нууцаар гэрлэсэн цорын ганц хосууд биш юм.
 

Жанет Жексон, Рене Елизондо
Жанет Жексон энгийн гэр бүлийн амьдралтай болох гэж хичээхдээ Ренетэй гэр бүл болсноо есөн жил нуужээ. Ренег салах өргөдлөө өгөх хүртэл тэдний гэрлэлтийн тухай хэн ч мэдээгүй байсан нь хачирхалтай. Салсныхаа дараа “ Бидний харьцаа хайр сэтгэлийн гэхээсээ илүү бизнес, уран бүтээлтэй холбоотой байсан” гэж Рене ярьсан юм.


Скарлет Йоханссон, Райан Рейнолдс

Тэд өөрсдийнхөө ямар холбоотой талаар бараг үг цухуйлгадаггүй байсан бөгөөд тэднийг 2008 онд Канадад  нууцаар гэрлэхэд  хэн ч гайхсангүй.

Харрисон Форд, Калиста Флокхарт  
Тэд 15 жил  дотно харьцаатай байсны эцэст өнгөрсөн зургаан сард мөн л нууцаар хуримын ёслол хийжээ. Тэдний хуримын цорын ганц гэрч нь Шинэ Мексикын хотын дарга байсан гэнэ.

Мэттью Бродерик, Сара Жессика Паркер
Тэд 1997 онд гэр бүл, найз нөхөдтэйгээ гэрлэх ёслолоо маш даруухан хийсэн юм. Тэдний хуриманд 100 хүрэхгүй зочид ирсэн бөгөөд тэд паппарациас  болгоомжилж хар  хувцас өмссөн байсан аж.

Мэрай Кери, Ник  Кайннон
Тэдний этгээд рекордуудаас нэрлэвэл тэд танилцаад ердөө хэдэн долоо хоноод гэрлэсэн бөгөөд хамтдаа байхыг нь хэн ч харж байгаагүй юм.  Дурласан шувуухайнууд  2008 онд Керигийн Багамын арал дахь эдлэнд сүр дуулиангүй гэрлэсэн юм. Тэдний хуримын гэрч нь дууч шувууд байсан аж.

Женнифер Лопез, Марк Антони
Женнифер 2003 онд Бен Аффлектай гэрлэх шийдвэрээ өөрчилснөөс  хойш есөн сарын дараа 2004 онд  дуучин Марк Антонитой гэрлэж Беверли Хиллст хуримын ёслолоо хийжээ.  Тэдний зочид үдшийн хүлээн авалт биш хуриманд уригдсанаа удалгүй мэдсэн гэдэг.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж