Ньюс хөтөч: Сонгуулийн үеэр хэвлэлийн зөвлөл хэрхэн ажиллах талаар танилцуулна

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Сонгуулийн үеэр хэвлэлийн зөвлөл хэрхэн ажиллах талаар танилцуулна

Ньюс хөтөч: Сонгуулийн үеэр хэвлэлийн зөвлөл хэрхэн ажиллах талаар танилцуулна

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус хүйтэн, бусад хэсгээр 6-8 градус, өдөртөө сэрүүсч 17-19 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг үндэсний хөгжлийн газраас “Монголчуудын үнэт зүйл”, “Монгол улсын хөгжлийн философи” сэдэвт зөвлөлдөх уулзалтуудыг өөрийн байрандаа зохион байгуулна. Холбоо барих утас: 265912, 99078156, 80084466, 99237770
  • “Жирэмсний хяналтыг сайжруулах нь” нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний 2 дугаар зөвлөгөөн НҮБ-ын байранд болно. Холбоо барих утас: 99179899, 86885060

10.00

  • Үндэсний мэдээллийн төвд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Сонгуулийн үеэр ХМЗ хэрхэн ажиллах зарим шинэ зохицуулалтыг танилцуулна. Мөн сошиал медиа дахь сэтгүүлчдийн пост, контенттой холбоотой гомдлыг өөрийн зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой эсэх талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 70000160

11.00

  • Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ үеэр Хэвлэл мэдээллийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн талаар анх удаа хийсэн судалгааг холбогдох хүмүүс танилцуулна.

11.30

  • Техник импортын Ти-Ай-Ложистик гүний гаалийн бүсэд "Иргэн таны төлөө-Хилийн хяналт" сарын аяны нээлт болно. Аяны нээлтийн үеэр гүний хяналтын бүсээр нэвтрүүлж буй импортын төрөл бүрийн хүнс, эм био бэлдмэл, ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд, химийн хорт болон аюултай бодисын чанар,аюулгүй байдал, цөмийн болон цацрагийн үүсгүүр, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхэд хийгддэг хяналт шалгалт, илэрсэн зөрчлийн талаар мэдээ мэдээлэл авах боломжтой. Холбоо барих утас:99194274,96669129

11.40

  • Нэмүү өртгийн сүлжээ жишиг оёдлын үйлдвэрийн нээлт СХД 6-р хороо 17-р байранд болно. Холбоо барих утас: 9901-0499

12.00

  • “Zeely” аппликейшныг танилцуулах албан ёсны нээлтийн өдөрлөг Новотел зочид буудалд болно.

13.30

  • Уул -уурхайн яам дээр Оюу -Толгойн ноцтой гэмт хэргийн шинжтэй зүйлүүдийг хамгаалж буй хүмүүсийн асуудлаар шаардлага өгнө. Холбоо барих утас:99191388, 88117157, 89118383

15.00

  • Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй “Редакторуудын Улсын Зөвлөгөөн 2019” Нийслэлийн иргэний танхимд болно. Холбоо барих утас: 99097968, 99736725
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж