Л.Балхжавын жүжигчин "бэрүүд"

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Л.Балхжавын жүжигчин "бэрүүд"

Л.Балхжавын жүжигчин "бэрүүд"

Телевизийн захирал, рок попын дуучдын амандаа аялах дууны аяыг зохиож өгдөг хөгжмийн зохиолч  Л.Балхжав дуучид дундаа нэр хүндтэй. Тэрбээр хоёр хүүтэй. Том хүү Б.Чингүүн нь Бээжинд найруулагчаар төгсөж ирсэн, дорнын соёл сэтгэлгээтэй “киночин” залуу байдаг гэж олон нийт мэднэ. Б.Чингүүний хувьд хэдэн жилийн өмнө өөрөөсөө дүү охинтой дэр нэгтгэж, ихэр охидын аав болсон.  Түүний гэргий СУИС-ийн театр урлагийн сургуулийг төгссөн Ч.Сэлэнгэ “18 нас” олон ангит  “Girls” кинонд тоглож залуусын анхааралд  өртсөн  хөөрхөн бүсгүй юм. 

Б.Чингүүн эхнэрийн хамт

Харин Л.Балхжавын бага хүү болох  Б.Билгүүний хувьд АНУ-д боловсрол эзэмшсэн төдийгүй өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт ажилладаг гэх албан бус мэдээлэл  бий.  Тэрбээр жүжигчин М.Цэрэндолгор буюу Цэдотой  2015 оноос эхлэн үерхэж эхэлжээ. Үзэгчид  М.Цэрэндолгорыг, СТА жүжигчин Г.Ундармаагийн найруулсан “Тютю” уран сайхны киноны гол дүрд тоглосноор нь сайн мэдэх билээ. Түүнийг ихэнх хүмүүс балетчин  хэмээн боддог  ч тэрбээр мэргэжлийн жүжигчин бөгөөд ОХУ-ын театр, урлагийн дээд сургуулийг театр, кино жүжигчин мэргэжлээр төгсчээ. Сүүлийн жилүүдэд жүжигчин гэхээсээ илүүтэй фото модель чиглэлээр ажиллах болсон Цэдо загварынхан дунд алдартай “Vogue” сэтгүүлийн зураг авалтад оролцсон байна.

Сонирхуулахад, Б.Билгүүн өмнө нь  дуучин  Ч.Цэлмүүнтэй үерхэж байсан юм. 

Б.Билгүүн найз бүсгүйн хамт

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж