Хуучирсан мэдээ: 2015.05.18-нд нийтлэгдсэн

УИХ дахь бие даагч гишүүдийг төлөөлөн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “АН, МАН нийлэхээрээ “Стэнд бай” хөтөлбөрийг авдаг. Тэр дагуу хөтөлбөрт орохоор ярилцаж байна. Энэ хөтөлбөрийг авсан нөхцөлд эдийн засгийн ямар нэг тулгалт шаарддаг” гэлээ.  Монгол Улсын хувьд 2017 оноос эхэлж Чингис бонд, Хөгжлийн банкны төлбөрт 2 тэрбум ам.долларын өр төлнө. Төсөв их наяд төгрөгийн алдагдалтай байгаа. Энэ бол хоёр нам хамтарсны гай. Засгийн газар дотоодын нөөц боломждоо тулгуурлахгүй зөвхөн зээлд дулдуйдаж байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газраас сайн юм хүлээх хэрэггүй” гэв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Монголд эдийн засгийн хямрал болж байгаа нь тухайлбал, Оюутолгойн зэсийн баяжмалын борлуулалтын орлогын ердөө 5 хувь орж ирдэг. Бусад нь гадаадад үлддэг.

МАН Засгийн газарт орохдоо өр нэмэхгүй л гэсэн. Гэтэл одоо хоёр нам 4 их наяд төгрөгийн өр нэмж тавих болж байна. Одоо нийт өр 10.8 их наяд байгаа, ирэх жил 14.8 их наяд болох нь.

Энэ долоо хоногт Эрүүгийн хууль, Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хууль нийтийн аюулгүй байдлыг хангахад чиглэх ёстой.

Хуулийн байгууллагыг бусдыг дарамтлах байдлаар ашиглах болсон. Бизнесийнхэн бид дарамтад их орж байна гэдэг. Тийм учраас уг хуульд нухацтай хандах ёстой гэсэн байр суурь барьж байгаагаа онцлов.

Мөн энэ долоо хоногт Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэнэ.

Уг хуулийн төсөлд зорилго, үр дүн тодорхой бус байгаа. Үүнийг тодорхой болгох шаардлагатай. Монгол Улс ОХУ-аас эрчим хүч экспортолж хэрэгцээгээ хангадаг. Дотоодоосоо хэрэгцээгээ 100 хувь хангадаг болоход усан цахилгаан станцыг барьж байгуулах нь чухал юм гэлээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж