Бутков гэх нууц нэрээр хувьсгалыг санхүүжүүлсэн хутагт

Хуучирсан мэдээ: 2019.05.02-нд нийтлэгдсэн

Бутков гэх нууц нэрээр хувьсгалыг санхүүжүүлсэн хутагт

Монгол Улсын хаан VIII Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний тэгш баясгалант 150 жилийн ой энэ онд тохиож байна.

Анх удаа шашин төрийг хослуулан барьсан, сүүлчийн эзэн хаан XX зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан түүхтэй. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч байсан Богд хааны нууц нэрийг Бутков хэмээдэг байж. Харийн түрэмгийллийг эсэргүүцэж, 1921 оны Ардын хувьсгалыг эхлүүлэх их үйлст  Анхны долоо эзэн хаанд нууц нэрээр нь хаягласан мөнгө, санхүүгийн тусламж хүссэн захидал одоо Архивын ерөнхий газарт хадгалагдаж байна. Тус газраас VIII Богд Жавзандамба хутагтын  улс төрийн нөлөөг харуулсан түүхийн гар бичмэлүүдийг Үндэсний музейд олны хүртээл болголоо. Энэ бол тус музейд өчигдөр /2019.05.01/ нээлтээ хийсэн “Монгол Улсын хаан VIII Богд Жавзандамба хутагт” үзэсгэлэнгийн нэгээхэн хэсэг нь юм.

Энэ сарыг дуустал үргэлжлэх тус үзэсгэлэнд хутагтын эдлэл хэрэглэл, намтар цадиг, бүтээл туурвилын сүмбүм, түүний шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичгүүд болон гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулгаас бүрдсэн түүхийн үнэ цэнэтэй чухаг 60 орчим үзмэрийг дээжилжээ.

Тухайлбал, VIII Богд Жавзандамба хутагтын дүр бүхий энгэрийн мөнгөн гуу, Богдод өргөсөн ерөөл /гар бичмэл/, Өндөр гэгээн Занабазарын шүншиглэсэн Халхын Очирай Бат Түшээт Хааны барын тамга, Өвөр Монголын 49 хошуунаас Эзэн Богд дагаан хүчин иш өгөн хэмээн сийлбэрдсэн сүх, Жавзандамба хутагтын шавь нарыг захирах тамга, хаанд цай барьсан луун бариултай хос домбо хийгээд Улсын эх дагина Дондогдулам хатны шүрээр хатгамал бүхий хантааз, алтан цаг  зэрэг Үндэсний түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт ховор үзмэрүүдийг ил болгожээ.

VIII Богд гэгээний амьдрал үйлс нь Монгол Улсын эзэн хаанаар гурван удаа өргөмжлөгдөхдөө улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн мандуулахыг зорьж байв. Энэ жил хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ой тохиож байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж