Хойд Америкийн ҮХЛ-н плэй-оффын 2019 оны 2-р шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнөө өглөө ҮХЛ-н мөсөн талбайд 2 тоглолт явагдсан бөгөөд Колумбус Блю Жакетс болон Сан-Хосе Шаркс багууд өрсөлдөгч нараа хожиж цувралын харьцааг тэргүүлж байна.
Бостон Брюинс багийн талбайгаас 1 хожил чадсан Колумбус Блю Жакетс баг талбайдаа 2-1 харьцаатай өрсөлдөгчөө хожив. Тус тоглолтонд Б.Женнер болон М.Дюшен нар тус бүр нэг гоол оруулсан бол зочин баг Бостон Брюинс багаас Ж.ДеБраск нэг гоол оруулсан байна. Бостоны талбайд цувралыг 1-1 харьцаатай болгож тэнцүүлсэн Колумбус талбайдаа хийсэн цувралын 3 дахь тоглолтонд хожил байгуулснаар давуу байдлыг бий болгов. Хоёр багийн цувралын 4 дэх тоглолт мөн Колумбус Блю Жакетс багийн талбайд явагдах бөгөөд талбайн эзэд ялалт байгуулж чадвал Бостоны талбайд маш давуу байдалтай зочлон тоглох боломжтой болно.
Тэгвэл лигийн шилдэг хамгаалалттай Сан-Хосе Шаркс баг “Pepsi Center” ордонд хийсэн цувралын 3 дахь тоглолтонд талбайн эзэн Колорадо Эвеланш багийг 4-2 харьцаатай хожиж цувралыг тэргүүлж эхлэв. Өнөөдрийн тоглолтонд Л.Кутюре 3 гоол оруулснаар плэй-оффын 9 дэх гоолоо өөрийн нэр дээрээ бичүүлээд байна. Харин зочдоос Н.МкКиннон болон М.Нейто нар тус бүр нэг гоолыг оруулжээ.
Б.БЯМБАБАЯР