Нэгэнт “Челси”-тэй байгуулсан гэрээ нь дууссан байсан учир “Ливерпуль”-ийн удирдлага Коулын төлөө их мөнгө зарлагадах шаардлагагүй байсан, харин цалингийн тухайд долоо хоногийн 137 мянган ам.доллар байх бололтой.
“Улаанууд”-ын шинэ дасгалжуулагчаар сонгогдсон Рой Хожсон ийнхүү анхны наймаагаа хийж, шигшээ багийн шилдэг тоглогчдын нэгийг багтаа авчирч байна. Хамгийн сүүлд 1990 онд лигийн аваргаар тодорсон тус клуб өнгөрсөн улиралд долдугаарт эрэмбэлэгдэж, Аваргуудын лигт өрсөлдөх боломжгүй болсон билээ.
Харин Коулын тухайд өнгөрсөн долоон жилийг “Челси”-д өнгөрүүлэхдээ гурван удаа Премьер лигт түрүүлж, FA Cup-ын цомд хоёр удаа түрүүлсэн юм. Түүнээс өмнө Коул зүүн Лондонгийн “Уэст хэм” клубт хүчин зүтгэж байв.
Тэрбээр мөн улсынхаа төлөө 56 тоглолтод оролцож, 10 гоол оруулсан бөгөөд Английн шигшээ багийг төлөөлж, хоёр ч дэлхийн цомын тэмцээнд тоосоо өргөж байжээ.
2006 онд FA Cup-т түрүүлснээс хойш томоохон тэмцээнээс аваргын цом хүртээгүй Ливерпулийн “Улаанууд” энэ улирлын Премьер лигийн гараагаа наймдугаар сарын 15-нд “Арсенал”-тай хийх тоглолтоор эхлүүлэх юм.
С.Цэлмэг