Бөхийн холбооны маргаан шүүхийн шатанд явж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

Бөхийн холбооны маргаан шүүхийн шатанд явж байна

Бөхийн холбооны маргаан шүүхийн шатанд явж байна

Монголын Үндэсний Бөхийн холбооны маргаан шүүхийн шатанд явж байгаа албаныхан хэлсээр байна. Хэдийгээр холбооны дотоод асуудал шийдэгдээгүй ч уламжлалт бөхийн барилдаанууд болсоор байгаа. Өнөөдөр Бөхийн өргөөнд УИХ-ын гишүүн А.Сүхбат хүрэлцэн очжээ. Мөн яруу найрагч Ү.Хүрэлбаатар, улсын гарьд Б.Гантогтох, улсын начин н.Эрхэмбаяр, “Үндэсний бөхийн холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Билгүүн нарын хүмүүс мөн очсон байна. Тэд Бөхийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Сайнбаярын өрөөнд хуралдсаныг албаныхан хэллээ. Харин яруу найрагч Ү.Хүрэлбаатар дотоод асуудал ярьж байна гэдэг шалтгаанаар хурлаас гарчээ.

Бөхийн холбооны дэд тэргүүн Ц.Магалжав хэлэхдээ “Үндэсний бөхийн холбооны маргаанаас болж “Бөхийн өргөө”-ний үйл ажиллагаа нэг жил орчим тасалдсан. Б.Бат-Эрдэнэ, Л.Чинбат нар хамтарсан зөвшилцлийн бичиг хийж, өргөөний үйл ажиллагааг хэвийн явуулья гэж тохиролцсон. Одоо холбооны маргаан шүүх дээр яваа. Бөхийн өргөөний үйл явц, арга хэмжээний эрх нь Б.Сайнбаярт байгаа. Зөвшилцлийн баг гээд гарсан 5-6 хүний бүрэлдэхүүнтэй баг ажлаа яаж хийх вэ, эсвэл энэ баг тарах уу гэдэг асуудлыг ярилцаж байгаа юм” гэдэг мэдээллийг өглөө.

Л.Чинбатын талд харьяалагддаг яруу найрагч Ү.Хүрэлбаатар Бөхийн өргөөнд очих үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр Б.Сайнбаярын өрөөнд орсон ч дотоод асуудал ярьж байна гэдэг тайлбарыг өгч гарч байгаагаа хэллээ.

Ү.Хүрэлбаатар хэлэхдээ “Гүйцэтгэх захиралын ажлын алба дотоод асуудлаа ярьж байгаа юм байна. Энд маргаан гарсан зүйл байхгүй байна. Бид эвлэрэлийн гэрээ байгуулаад хэдэн сар болчихлоо. Үүнийг ярилцаж, дуусгах хэрэгтэй. Бидний оролцоо ер байхгүй байна. Хэрвээ хамтарсан нэрээр явж байгаа бол хамтарч ажиллах хэрэгтэй байна. Монгол Улсын арслан цолтнуудад зориулсан барилдааныг би анх удаа санаачлан зохион байгуулж байсан. Тухайн үед “Улаанбаатар” сонины нэрэмжит болж байлаа. Гэтэл би ажлын хэсэгт багтсан хэрнээ надтай зөвлөлдөхгүй байна. Уг нь зөвшилцөлд энэ бүгдийг тусгасан байгаа. Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аваргуудын ярьсан, тохиролцсон зүйл бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Маргаантай асуудал их байна” гэсэн юм.

Бөхийн өргөөнд ямар нэгэн маргаан болоогүй бөгөөд дотоодын асуудлаар хуралдаж байна гэв. Мөн хурлын дараа мэдээлэл өгөхийг албаныхан хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж