Nicole, Lewis нар гурав хоног хамтдаа

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Nicole, Lewis нар гурав хоног хамтдаа

Туйлын завгүй, зогсоо зайгүй онгоцоор нисч байдаг Nicole Scherzinger, Lewis Hamilton нарт хамтдаа байх цаг зав тун бага олддог гэнэ. Хайрт залуу нь “Формула-1”-ийн уралдаан, тэмцээн гээд жилийн талаас илүүд нь дэлхийн өнцөг булан бүрт очиж, төмөр хөлгөө жолооддог бол дуучин бүсгүй аялан тоглолт, зураг авалтаас гадна энд тэндхийн шоунд урилгаар оролцож, тун завгүй байдаг ажээ.

Харин саяхан хосууд хамтдаа амралтын өдрүүдийг романтикаар өнгөрүүлсэн байна. Pussycat Dolls хамтлагийн дуучин Nicole Британийн X-factor шоунд урилгаар оролцохоор Манчестер хотод ирээд, дараа нь хайртынхаа зүг Монаког зорьжээ.

Саятан хосууд өдрийн 1500 ам.долларын үнэтэй Thermes Marins de Montecarlo-д гурав хоног тухалж, массаж хийлгэн, спагаар үйлчлүүлсэн байна. Харин тэндээс хосууд Франц орж, Ницца хотын нисэх онгоцны буудлаас нисэн оджээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж