АНУ-ын Хүүхдийн эмнэл зүйн сэтгүүлээс хийсэн судалгаагаар тус улсад амиа хорлож буй хүмүүсийн нас залуужиж байгаа нь тогтоогджээ. 2018 онд хийгдсэн энэхүү судалгаагаар 10-18 насны 60 мянга орчим өсвөр насны охин амиа хорлохыг завдсан байна.
АНУ-ын эрх баригчид сүүлийн жилүүдэд цахим ертөнцөд хурдацтай тархаж буй “Цэнхэр халим” болон энэ төрлийн амиа хорлох сэдэл төрүүлэх бичлэг нийтлэл оруулахыг хориглохоор болжээ. Цахим ертөнцийн хүрээнд авсан энэхүү арга хэмжээний дүнд амиа хорлох сэдэл буурна гэж үзэж байгаа аж.
Судалгаагаар тогтоогдсон хүүхдүүдийн ихэнх нь бусдын нөлөөгөөр амиа хорлохыг завдсанаа хүлээжээ. Ийм учраас АНУ-ын эрх баригчид эцэг эхчүүдэд өсвөр насны хүүхдийнхээ үзэж буй зүйлд анхаарал хандуулахыг уриалж байгаа аж. Мөн ёс бус агуулгатай бичлэг нийтлэлүүдийг “эцэг эхийн хяналтаар үзэх” тохиргоог гар утас, төхөөрөмжид хийхийг сануулжээ.
АНУ-д 2010-2018 оны хооронд өсвөр насны 1.627.825 хүүхэд амиа хорлохыг завдсанаас 1404 нь нас барсан байна. Мөн хүүхдүүдэд амиа егүүтгэх сэдэл төрүүлж байгаа хүчин зүйлсэд арьс өнгө, гадаад өнгө үзэмжээр гадуурхах явдал нөлөөлж буй нь тогтоогджээ.
Эх сурвалж: The Vox
Х.ДАВААСАМБУУ
Холбоотой мэдээ