Барилгын хүчитгэлийн аргачлалыг танилцуулах сургалт зохион байгуулагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

Барилгын хүчитгэлийн аргачлалыг танилцуулах сургалт зохион байгуулагдаж байна

Барилгын хүчитгэлийн аргачлалыг танилцуулах сургалт зохион байгуулагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд  Монголын Барилгын Инженерүүдийн Холбоотой хамтран “Барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал, барилгын тухай дүрэм”-ийг Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 186 дугаар тушаалаар батлуулсан.

Тус дүрмийн барилгын хүчитгэлийн аргачлал болон ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийг танилцуулах, эзэмшүүлэх, газар хөдлөлтийн гамшгаас  урьдчилан сэргийлэх, хамгаалах чадавхыг дээшлүүлэх мэдлэгийг олгох  зорилгоор “Барилгын хүчитгэлийн аргачлал” сургалтыг зохион байгуулж байна.

Гурван өдөр үргэлжлэх тус сургалтад БХБЯ, ОБЕГ, МХЕГ, Барилгын хөгжлийн төв, Хот, байгуулалт хөгжлийн газар, Монголын барилгын инженерүүдийн холбооны инженер, мэргэжилтнүүд хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж