Албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхолд ашиглаж байжээ | News.MN

Албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхолд ашиглаж байжээ

Албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхолд ашиглаж байжээ

Албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхолд ашиглаж байжээ

Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж тодорхой зөрчлийг илрүүлж, уг зөрчлийг гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулсан 8.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 132 айлын орон сууцанд гэр хорооллын иргэдийг түр суурьшуулах, түрээсийн орон сууцны зориулалтаар хариуцан ажиллах үүрэг бүхий албан тушаалтнууд албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, уг байрны 126, 138 тоотод 2017 оны 1 дүгээр сараас хойш өнөөг хүртэл дур мэдэн оршин сууж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан хориглолтыг зөрчсөн байна.

Зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, дээрх байруудыг чөлөөлөхийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт албан бичиг хүргүүлэв. Энэ дагуу Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга П.Алтантөгс, Мэдээлэл сурталчилгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам нарыг ахлах мэргэжилтнээр томилж албан тушаал бууруулан, тэдний оршин сууж байсан байрыг чөлөөлүүлсэн болохыг Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг Авлигатай тэмцэх газарт албан бичгээр мэдэгдэв.

Эх сурвалж: АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-05-01 202.179.30.6

ямар тэнэг новшнууд бэ халах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-05-01 66.181.168.199

ичдэггүй юм байх даа

Avatar

Зочин 2019-05-01 103.229.120.81

Төрийн алба хаах эрхийг нь хасах хэрэгтэй. Гэмт хэрэг үйлдсэн малнуудыг бүр сайн шалгах хэрэгтэй.

Avatar

Иргэн 2019-05-01 202.126.89.80

Юун гоё юм, би ч гэсэн тушаал буусан ч хамаагүй оронд нь байх юмсан.

Avatar

зочин 2019-05-01 202.131.225.150

хэлтсийн дарга байж ийм хувалз шиг хаа явсан газраасаа хулгай хийж улсын мөнгийг шим сорж байдаг юмнуудыг зүгээр л хөөх хэрэгтэй ш дээ. хулгайч гэдгийгээ өөрсдөө баталлаа одоо тэгээд яах гээд байлгаад байхын. үнэн шударгаар ажиллах цэвэр ёс суртахуунтай сайхан залуучууд зөндөө л байна ш дээ. мартагнуулж байгаад дараа засаг солигдоход дахиад л хулгай хийнэ. Алтантөгс, даваадулам нарыг зүгээр л гарга, холдуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж