УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэлсэн боловч хэлэлцэх асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан тул байнгын хорооны хуралдааныг хаалаа.
Учир нь бүрэн эрхээсээ түр түдгэлзээд байсан Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө гаргажээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг өргөдлийнх нь дагуу ирэх долоо хоногт хэлэлцэж шийдэх юм байна.
Сануулахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний аудитын газрын даргаар ажилласан байсан Д.Хүрэлбаатарыг ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон гэдэг үндэслэлээр бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн юм.
Холбоотой мэдээ