Тавдугаар сард хүчтэй соронзон шуургатай

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

Тавдугаар сард хүчтэй соронзон шуургатай

Тавдугаар сард хүчтэй соронзон шуургатай

Главредийн мэдээлснээр, тавдугаар сард дэлхийн соронзон орон багагүй өөрчлөгдөж, хүчтэй соронзон шуурга тохиох магадлал өндөр байгаа аж. Энэ сарын эхний хоёр өдөр, мөн 7-нд дэлхийн соронзон оронд хүчтэй биш өөрчлөлт гарах юм байна.

Тавдугаар сарын 5-ны өдөр соронзонгийн маш хүчтэй шуурга болох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь цаг агаарын өөрчлөлтийн улмаас хямардаг хүмүүст толгой өвдөж, амархан ядарч сульдах таагүй нөлөө үзүүлэх аж.

Сэтгэл санааны хямралтай хүмүүс илүүтэй цухалдаж, сэтгэл гутралд орох магадлалтайгаас гадна цусны даралт болон зүрх-судасны өвчтэй хүмүүсийн бие тавгүйрхэж, хууч өвчин хөдлөж болзошгүй байна. Тавдугаар сарын 11-нээс 17-нд мөн соронзон орон өөрчлөгдөж, архаг хуучтай гэлтгүй цаг уурын өөрчлөлтөөс хамааралгүй эрүүл хүмүүс ч анхааралтай байхад илүүдэхгүй нь.

Сарын дундуур гарны оргил идэвхижлийн үе таарч байгаа нь хүмүүсийн биеийн байдалд нөлөөлөх юм байна. Тавдугаар сарын 20-ноос 25-нд мөн дэлхийн соронзон оронд хүчтэй өөрчлөлт орж, хүмүүсийн сэтгэц-сэтгэл санааны байдалд голлон нөлөөлөх ажээ. Анхаарал төвлөрөхгүй, сэтгэл санаа хямрах тул хэн нэгэнтэй маргалдаж муудалцах зэрэг бухимдлаас зайлсхийх хэрэгтэй.

Энэ сарын 28-нд хамгийн хүчтэй соронзон шуурга тохиох аж. Энэ өдөр удаан хугацааны аялал юм уу, биеийн нэлээд хүч шаардсан ажил төрөл хийхийг төлөвлөхгүй байх нь дээр. Энэ өдөр настай хүмүүс болон хүүхдүүдийн хувьд эрсдэлтэй ажээ.

Бүх хүний хувьд артерийн даралт огцом ихсэх, түүнчлэн зүрх, судасны үйл ажиллагаа доголдож болох тул ажиглах шаардлагатай. Энэ өдөр биеийн хүчний элдэв ачаалал авахаас зайлсхийх хэрэгтэй.

Соронзон шуурганы улмаас нойрмоглох, эсвэл эсрэгээрээ нойргүйдэл, сэтгэл санааны хямралд орох, цочромтгой болох, анхаарал сарних эрсдэлтэй. Энэ үеэр хоол тэжээлдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Соронзон шуургатай өдрүүдэд их идэхээс зайлсхийх хэрэгтэй. Энэ нь зүрх судасны системийн ачааллыг нэмэгдүүлдэг байна.

Анагаахын шинжлэх ухааны доктор, эмч Виктор Сидоренкогийн хэлснээр, соронзон шуурга нь төв мэдрэлийн болон зүрх судасны системд сөргөөр нөлөөлж, зүрхний шигдээс, цус харвалт, гипертензийн хямрал, нас баралтын тоог нэмэгдүүлдэг ажээ.

Сэтгэл судлаач Ирина Чуева “Дэлхийн цаг агаар, соронзон орны өөрчлөлтийн эрсдэлээс зайлсхийхийн тулд биеийн эрүүл мэндээ сайжруулах нь чухал. Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэн, зөв хооллож, цэвэр агаарт алхаж, амралтаа зөв зохистой өнгөрүүлэх хэрэгтэй" хэмээн зөвлөжээ.

Эх сурвалж: Glavred Info

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж