Замын цагдаагийн
газрын дэргэдэх “Авто радио” 96,3 радиогоор шууд явдаг“Радио тест” нэвтрүүлэг дахин
жолооч, зорчигч нарын сонорт хүрч эхэллээ. Тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын
дугаар олгох үйл
ажиллагаа Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны харьяа Авто тээврийн
газарт шилжсэнээс хойш дээрх нэвтрүүлгийг түр хугацаагаар завсарлаад байсан юм. Гэвч жолооч
нараас нэвтрүүлгийг дахин явуулах хүсэлт байнга ирж байсан гэнэ. Тиймээс өчигдрөөс эхлэн уг нэвтрүүлгийг дахин явуулж эхэллээ. Дашрамд
сонирхуулахад, уг нэвтрүүлгийг жолооч нарын 60 хувь нь сонсдог гэсэн судалгаа байдаг аж.
Б.Цэцэг