Баян-Өлгийгөөс онгоцоор ирсэн зорчигчдыг тусгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийгөөс онгоцоор ирсэн зорчигчдыг тусгаарлажээ

Баян-Өлгийгөөс онгоцоор ирсэн зорчигчдыг тусгаарлажээ

Баян-Өлгий аймагт тарваган тахлаар хүн өвчилж, нас барсан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн билээ. Улмаар тус бүсэд хорио, цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан Чингис хаан олон улсын нисэх буудалд Баян-Өлгий-Ховд-Улаанбаатар чиглэлээр өнөөдөр 14.50 цагт нисч ирсэн M-182 агаарын хөлгийг тусгаарлан, зорчигчдод үзлэг хийж эхэлжээ.
Тус агаарын хөлөгт Баян-Өлгий аймгаас 11, Ховд аймгаас 47, нийт 58 зорчигч зорчиж ирсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хилийн мэргэжлийн хяналтаас бүрдсэн тусгай баг зорчигчдод үзлэг хийж эхэлсэн бөгөөд Өлгий нисэх буудлаас ирсэн зорчигчдыг тусгаарлан эмнэлэгт хүргэсэн байна. Харин Ховд аймгаас ирсэн зорчигчдыг Буянт-Ухаа спорт цогцолборт тусгаарлан нарийн үзлэг хийх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж