НАСА: Дэлхийд унах магадлалтай солирын тоо нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

НАСА: Дэлхийд унах магадлалтай солирын тоо нэмэгдэж байна

НАСА: Дэлхийд унах магадлалтай солирын тоо нэмэгдэж байна

АНУ-ын Сансар судлалын хүрээлэн /НАСА/-гээс дэлхийд унах солирын тоо 2019 он гарснаар эрс нэмэгдэж буй талаар мэдээллээ. НАСА-гийн тэргүүн Жим Бриденстин мэдэгдэлдээ “Манай хүрээлэнгийн судалснаар задгай сансарт байгаа солирууд дэлхий рүү унах магадлал тун өндөр байна. Тиймээс байгаль дэлхий болон хүн амын аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай асуудал тулгарч байна” гэж хэлсэн. Мөн тэрбээр 2013 онд ОХУ-ын  Челябинск  хотод унасан солирыг жишээ болгон ярьсан байна.

Челябинск хотод унасан солирын дэлбэрэлтийн уршгаар 1500 орчим хүн гэмтэж, 7000 орчим барилга байшин сүйдсэн билээ. Тухайн үед эрдэмтдийн мэдээлснээр Челябинск хотод унасан солир 60 жилд байгаагүй том хэмжээтэй байжээ. Харин Жим дэлхий дээр дахин солир унавал сүүлийн 100 жилд тохиолдоогүй том хэмжээтэй солир унахыг мэдэгдсэн билээ.

Одоогийн байдлаар НАСА солир унаж болох 25 мянга орчим байршлыг тогтоогоод байгаа аж. Тиймээс болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, өндөр хүчин чадал бүхий сөнөөгч пуужингууд нөөцлөх шаардлага тулгарчээ. НАСА-гийн эрдэмтэд Элон Маскийн “Space X” төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү төслийн туршилтын загварын пуужинг солир устгахад ашиглахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: The Independent
Х.ДАВААСАМБУУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж