VIII Богд Жавзандамба хутагтын ховор үзмэрийг дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

VIII Богд Жавзандамба хутагтын ховор үзмэрийг дэлгэлээ

VIII Богд Жавзандамба хутагтын ховор үзмэрийг дэлгэлээ

“Монголын Улсын хаан VIII Богд Жавзандамба хутагт” сэдэвт үзэсгэлэнг нээх ёслол өнөөдөр /2019.05.01/ боллоо. Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар сүүлчийн эзэн хааны түмэн өлзий гийсний 150 жилийн ойг улс даяар тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулж буй олон талт арга хэмжээний нэг нь энэхүү арга хэмжээ юм. Үзэсгэлэнд Жавзандамба  хутагтын эдлэл хэрэглэл, намтар цадиг, бүтээл туурвилын сүмбүм, түүний шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичгүүд болон гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулгаас бүрдсэн түүхийн үнэ цэнэтэй ховор чухаг үзмэрийг дээжлэн дэлгэжээ. Дашрамд дурдахад, үзэсгэлэнг нээх ёслолд Монголын Үндэсний Музейн Захирал Д.Сүхбаатар, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц  зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж