Н.Алтанхуяг намгүй болсонд М.Энхболд буруутай юу?

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг намгүй болсонд М.Энхболд буруутай юу?

Н.Алтанхуяг намгүй болсонд М.Энхболд буруутай юу?

Цагтаа Ардчилсан намыг удирдаж, ялалтад хүргэж явсан ч хувь заяаны эрхээр ч юм уу, өөрийнх нь хэлснээр шоглоом ч болоод байгаа юм уу Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг намын даргын өрсөлдөөнд ялагдуулсан, намын дэмжлэггүй болгосон гол буруутан нь УИХ-ын дарга асан М.Энхболд болж хувирав.  Н.Алтанхуягийг намгүй болгоод зогсохгүй Ардчилсан намыг УИХ-д бүлэггүй болгосон хүний нэг нь мөн л М.Энхболд аж.

Энэ тухай Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр /2019.05.01/ хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ гомдоллоо. Тэрбээр "Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болох нь М.Энхболд нарт ашигтай ” гэлээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг өнөөдөр ийм байдалд хүргэсэн хүн нь М.Энхболд гишүүн болж хувирав.

Гэтэл М.Энхболд нь Ардчилсан намын удирдлага ч биш, гишүүн нь ч биш. МАН-ын даргаа, УИХ-ын тамгатайгаа өгчихсөн сул гишүүн болсон. Түүний үгээр бүхэл бүтэн улс төрийн нэг нам "хөдлөх үү".

Юутай ч согтуу хүн хальтирч унасан ч М.Энхболдын буруу гэх нь холгүй Монголын улстөрчид улстөржсөөр…

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дээрх мэдээлэлд УИХ-ын гишүүн М.Энхболд цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ. Тэрбээр "Би Монголын улс төрийн хүчнүүдэд хүндэтгэлтэй хандаж, аль нэг намын дотоод хэрэгт оролцож байгаагүй. Ардчилсан намын даргын сонгуулийн мэдээ гарсны дараа С.Эрдэнэд УИХ-ын даргын хувьд баяр хүргэсэн. Хариуцлагагүй мэдэгдлээ залруулж, намынхаа дотоод хэрүүлд оролцуулахгүй байхыг Н.Алтанхуягаас хүсье" хэмээсэн байна.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж