Дэлхийн хамгийн дур булаам эрэгтэй хуримаа хийв

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн дур булаам эрэгтэй хуримаа хийв

Дэлхийн хамгийн дур булаам эрэгтэй хуримаа хийв

Дэлхийн 2018 оны хамгийн дур булаам эрэгтэйгээр шалгарсан, Британийн жүжигчин Идрис Эльба загвар өмсөгч Сабрина Дауэртэй энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр “Ксар Чар-Багх” зочид буудалд хуримын ёслолоо хийжээ.

Эльба, Дауэр нар 2017 оноос болзож эхэлсэн байна. Жүжигчин Эльба өнгөрсөн оны хоёрдугаар сард Лос Анжелес хотын кино театрт шинэ киноны нээлтийн өмнө Сабринад гэрлэх санал тавьж, удалгүй гэрлэлтээ батлуулжээ.

"Лютер" телевизийн цуврал киноны од, Жеймс Бондын хувьд энэ нь гурав дахь гэрлэлт нь юм. Сүйт бүсгүй хуримын ёслолдоо Вера Вангийн хуримын даашинз өмссөн бол сүйт залуу Британийн нэрт загвар зохион бүтээгч Озвалд Боатенгийн хар хослол өмссөн байна. Британийн "VOGUE" сэтгүүл хосын хуримын зургуудыг албан ёсоор цахим хуудастаа нийтэлжээ.

Өдгөө Эльба 46 настай бол Сабрина түүнээс 17 насаар дүү аж. Мөн жүжигчин эр 3.2 сая дагагчтай инстаграм хуудастаа хуримынхаа цөөн зургийг нийтэлж, хуримаа хийсэн тухайгаа фэнүүддээ дуулгаад "Тэр минь үнэхээр үзэсгэлэнтэй. Өнөөдрөөс түүнийгээ эхнэр гэж дуудаж болохоор боллоо" хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: The Elle

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж