Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор "Хүчирхэг Монгол" тэмцээнийг зохион байгуулахаар болж, бүртгэлээ эхлүүлжээ. Энэ удаад "Хүчирхэг Монгол"-чууд бодибилдингээр өрсөлдөх гэнэ. Монголын гурван том даргын хоёр нь энэ спортоор байнга хичээллэдэг нь гаднаас нь харахад л илт байдаг. Өнгөрсөн жил Ерөнхий сайд гар дээрээ 87 суниаж үе тэнгийн 50 настнууд битгий хэл өөрөөсөө дүү залуучуудыг "ичээсэн" билээ. Энэ удаагийн тэмцээн "Корпорэйт конвеншн" центрт зохион байгуулагдах бөгөөд Ерөнхий сайд түрүүлсэн тамирчдад "гар татахгүй" байхаар шийдсэн гэнэ шүү. Өөрөөр хэлбэл, энэ тэмцээн нь Монгол Улсад анх удаа Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохиогдох хамгийн өндөр шагналын сантай бодибилдинг фитнесийн тэмцээн болох бололтой. Тиймээс Ерөнхий сайдын нэрэмжит тэмцээнд оролцохоор бодибилдингийн тамирчид "хошуурч" байгаа сурагта.
Б.БАТ
Холбоотой мэдээ