Зорчигч тээврийн автобус осолдож, 2 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

Зорчигч тээврийн автобус осолдож, 2 хүн нас баржээ

Зорчигч тээврийн автобус осолдож, 2 хүн нас баржээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт 2019 оны тавдугаар сарын нэгний шөнийн 02.00 цагт  Бумбатын ам гэх газар Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 22 км-ийн асфальтан замд Улаанбаатараас Улаангом чиглэлд явж байсан зорчигч тээврийн автобус нь "Зил-131" маркийн автомашины чиргүүлийг мөргөж хоёр хүний амь нас хохирч, дөрвөн хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарчээ.

Автобусанд нийт 45 зорчигчтой явж байсан бөгөөд автобусны ээлжийн жолооч 57 настай, эрэгтэй Б, зорчигч 16 настай, эрэгтэй О нарын хоёр хүний амь нас хохирсон байна. Уг хэргийг Завхан аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж