“Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллана

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

“Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллана

“Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллана

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан долоо хоног бүрийн 2 дахь өдөр дүүргийн иргэдтэй уулзах хуваарийн дагуу иргэдийг хүлээн авч уулзан иргэдэд тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилладаг.

2019 оны 04 дүгээр сар 30-ны өдөр буюу өчигдөр дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороололд үйл ажиллагаа явуулдаг “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийг үүсгэн байгуулагч Т.Туяажаргал Засаг даргатай уулзаж, өөрийн санал хүсэлтийг тавьсан юм.

Түүнийг “Ээлтэй ертөнц”-ийн Т.Туяажаргал гэдгээр нь хүмүүс илүүтэй мэднэ. Учир нь тэр 2009 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа гэртээ чихмэл тоглоом хийж эхэлсэн бөгөөд 2018 оны есдүгээр сараас өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлээд зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийг үүсгэн байгуулжээ.

“Энэрэл” төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хөгжиж,  эцэг, эхчүүдэд нь ажил эрхлэх боломж олгодгоороо онцлог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх төвд тархины саажилттай 12 хүүхэд хамрагддаг бөгөөд эцэг эхчүүд нь “Ханни” чихмэл тоглоомын үйлдвэрт ажилладаг байна. Мэдээж хэрэг санхүүжилтийн асуудал байнга тулгардаг гэдгийг тэрбээр Засаг дарга болон холбогдох албаныханд уламжилсан юм.

Ийнхүү Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан холбогдох албан тушаалтнуудыг тус төвийн үйл ажиллагаатай нягт танилцаж, холбогдох төсөл хөтөлбөрт хамруулан дэмжин ажиллахыг үүрэг болгосны дагуу Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Буянхишиг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нар газар дээр нь танилцаж, төсөл хөтөлбөрт хамруулах талаар дүүргийн Засаг даргад уламжлахаар боллоо.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж