Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’-д Баянзүрх дүүрэг амжилттай оролцлоо. Тус сургуулийн хүрээнд дүүргийн Онцгой комиссоос 2 чиглэлийн хүрээнд дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулсан.
Тодруулбал, Дүнжингарав худалдааны төвийн урд талбайд цугларсан 500 иргэнийг дүүргийн 20 дугаар хороо Монгол шилтгээнд байрлах түр цугларах байр руу нүүлгэн шилжүүлсэн бол газар хөдлөлтийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн барилга нурж байгаагаар зохион байгуулсан юм.
Тус сургуульд дүүргийн Онцгой комисс бүрэн хангалттай оролцож, Нийслэлийн Онцгой комиссын хүндэт “Өргөмжлөл”-өөр шагнагдсан байна. Шагналыг дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга В.Батсайхан нар гардан авлаа.
Эх сурвалж: БЗД
Холбоотой мэдээ