Венесуэлийн нутаг дэвсгэрээр хэт нам өндрөөр нисэхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

Венесуэлийн нутаг дэвсгэрээр хэт нам өндрөөр нисэхийг хориглов

Венесуэлийн нутаг дэвсгэрээр хэт нам өндрөөр нисэхийг хориглов

АНУ-ын нислэгийн “Спирит Эирлайнз” авиа компани Венесуэл улсад гарч байгаа үймээнтэй холбогдуулан шинэ хориг баталжээ. Тус компаниас Венесуэл улсын нутаг дэвсгэрээр үйлдэх нислэгийн нисгэгчдэд 7924 метрээс бага өндөрт нисэхийг хатуу хориглосон байна. Мөн АНУ-ын нислэгийн авиа компани Венесуэл улс руу нисэх нислэгийг түр хугацаанд хаахаар төлөвлөж буй аж.

Тус компани Венесуэл улсад үүссэн хурцадмал нөхцөл байдал намжсан цагт Венесуэлийн нислэгээ сэргээхээ мэдэгдсэн байна. Мөн Венесуэлийн нутаг дэвсгэрээр дамжих нислэгийн маршрутыг өөрчилж, шинэ зам гаргахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Reuters
Х.ДАВААСАМБУУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж