Алдарт дасгалжуулагч Г.Попович Спөрс багтайгаа шинэ гэрээний талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

Алдарт дасгалжуулагч Г.Попович Спөрс багтайгаа шинэ гэрээний талаар хэлэлцэнэ

Алдарт дасгалжуулагч Г.Попович Спөрс багтайгаа шинэ гэрээний талаар хэлэлцэнэ

Өдгөө 70 настай Г.Попович Сан-Антонио Спөрс багтайгаа шинэ гэрээний талаар ярилцаж байна. Орчин цагийн НБА-н нүүр царай болсон шилдэг дасгалжуулагч Г.Попович 1996 онд тухайн үеийн Сан-Антонио Спөрс багийн дасгалжуулагч байсан Б.Хиллээс ажлыг нь хүлээн авч байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 23 жил Сан-Антонио Спөрс багийг удирдаж байгаа бөгөөд энэ хугацаанд эхний улиралдаа багаа плэй-оффт оруулж чадаагүй бол түүнээс хойш 22 жил дараалан плэй-оффт шалгарч 5 удаа НБА-н аваргын цомыг хүртсэн.

Г.Попович бол Сан-Антонио Спөрс багийн төдийгүй НБА-н домог болсон дасгалжуулагч юм. Өдгөө НБА-д баг удирдаж буй дасгалжуулагчдын нэлээд хувь нь Г.Поповичийн дор дасгалжуулагчийн арга барилд суралцсан эрхмүүд байдаг. НБА-д олон шилдэг дасгалжуулагчдыг бэлтгэн гаргаад зогсохгүй НБА дэх олон түүхэн амжилтын эзэн юм. Нэг багтаа хамгийн олон жил нэг багаа удирдаж, хамгийн олон улирал дараалан плэй-оффт шалгарч, 5 удаа НБА-н аваргын цомыг хүртсэн гээд дурьдаж болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж