Буддизмыг философиор судалъя

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

Буддизмыг философиор судалъя

Буддизмыг философиор судалъя

“Өвгөдийн өв” төрийн бус байгууллагаас буддизмыг философийн дагуу судлах хэрэгтэй талаар өнөөдөр /2019.5.1/ мэдээлэл хийлээ.

“Өвгөдийн өв”төрийн бус байгууллагын тэргүүн А.Цолмонгэрэл “Манай байгууллага 2014 оноос бурхан шашныг нийгэмд сурталчлах үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд видео эвлүүлэг хийж үзэгчдийн хүртээл болгоод байгаа. Одоогоор 500 гаруй видеог юүтүүбэд байрлуулаад байна. Ерөнхий агуулга нь хулгай хийчихээд ламд өргөл өгч, ном уншуулдаг мухар сүсгийг халж буддизмыг философийнх нь дагуу судлах.

Хэрэв бурхан шашныг номлогчид нь буян нүглээ зааглаж мэддэг байсан бол дэлхийг аварна. Гэтэл тэд буруу номоор ард түмнийг төөрөгдүүлэх нь хэрээс хэтэрлээ. Тиймээс манай байгууллага 2018 онд долдугаар сарын 9-нд Гандан хийдийн захиргаанд албан бичиг өгч, дараах хоёр зүйлийг шаардсан. Үүнд нэгдүгээрт, буян гэж нүгэл үйлдэж байгаа бусармаг үйлдлээ зогсоо, түүний тулд бурхан багшийн дөрвөн үнэний сургаалыг номло, хоёрт, улс орныг ингэтэл нь доройтуулсан гэмт үйлдэлдээ хариуцлага хүлээж Монголын ард түмний өмнө нүглээ наминчил зэрэг хоёр шаардлага багтаж байгаа. Гэтэл биднийг гүтгэлээ гэж цагдаад хандсан.

Дараа нь  Гандантэгчинлин хийдийн хашаанд сууж өөрсдийн үйл ажиллагааг тунилцуулах явцдаа “Муур багшийн үлгэр” таван ангит цуврал эвлүүлэг бүтээсэн. Түүний тавдугаар анги нь тэргүүн хамбыг гүтгэсэн, нэр төрд нь халдсан гэж үзээд тус хийдийн захиргаа цагдаад гомдол мэдүүлсэн. Цагдаа, прокурор хянаж үзээд гүтгэлэг биш гэж үзсэн юм. Дараа нь Гандантэгчинлин хийдийн захиргаа бүтээлийг оюуны өмчийн хулгай гэж үзэн Оюуны өмчийн газар гомдол мэдүүлснээр төрийн бус байгууллагын тэргүүн намайг 500 мянган төгрөгөөр торгосон. Энгийн ард түмнээ буу барьсан цагдаа нараар хамгаалуулсан бурхантай болоод байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж