2019 оны эхний гурван сард 445 ихэр хүүхэд мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

2019 оны эхний гурван сард 445 ихэр хүүхэд мэндэлжээ

Жил бүрийн тавдугаар сарын нэгэнд "Ихрүүдийн баяр"-ын өдөр тохиодог. Ихрүүдийн баяр тохиож байгаатай холбогдуулан үндэсний статистикийн хорооноос гаргасан сонирхолтой статистикийг хүргэе.

Монгол Улсад 2018 оны жилийн эцсийн байдлаар 1801 ихэр хүүхэд мэндэлжээ. Эдгээрийн 1760 нь хоёр ихэр, 41 нь 3 ихэр юм байна. Харин 2019 оны эхний гурван сард 445 ихэр хүүхэд мэндэлжээ.

Сонирхуулахад, БНХАУ-ын өмнөд хэсгийн Юньнань мужийн Мьянри Хани автономит тойргийн бүс нутагт 2005 оноос эхлэн жил бүр Олон улсын ихрүүдийн баярыг дөрөвдүгээр дүгээр сарын 29-нөөс тавдугаар дугаар сарын 1-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. Тус арга хэмжээ зохион байгуулагдаж эхэлснээс хойш 30 улсын 12 мянган ихэр оролцжээ.

Тус бүс нутгийг “Ихрүүдийн өлгий нутаг” гэж ярьдаг нь ихэр төрөлт харьцангуй их байдгаас үүдсэн байна.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж