АТГ-ын дарга Х.Энхжаргалыг өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Энэ үеэр АТГ-ын дарга Х.Энхжаргалаас дараах тодруулгыг авлаа.
–Та албан ажлаасаа чөлөөлөгдөж буйг хуулийн дагуу гэж үзэж байгаа юу?
-Мэдэхгүй. Төр ажлаа авч байна, өгнө.
–Үндсэн хуулийн цэц дээр энэ асуудлаар маргаан үүсч байгаа?
-Төрийн асуудал, миний асуудал биш.
-Та ажлаа өгөхөөсөө өмнө шалгаж байсан томоохон хэргүүдийнхээ талаар мэдээлэл хийх үү?
-Үгүй. Томоохон хэргүүдийн талаар би мэдээлэл өгөхгүй. Прокурор мэдээлэл өгөх ёстой.
-Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт хамаарах хэрэг юу болсон бэ?
-Бүгдийг нь шалгаж байгаа.
–Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцын асуудал юу болж байгаа вэ?
-Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
–Та АТГ-ын даргын албан тушаалд томилогдоод хэр сайн ажилласан гэж өөрийгөө дүгнэх вэ?
-Хэлж мэдэхгүй байна.
Холбоотой мэдээ