Хакүхо: Шинэ эринд шинэ Хакүхог харуулах болно

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

Хакүхо: Шинэ эринд шинэ Хакүхог харуулах болно

Хакүхо: Шинэ эринд шинэ Хакүхог харуулах болно

Хэйсэй эриний хамгийн сүүлчийн өдөр буюу өчигдөр /2019.04.30/ сүмо бөхчүүд улиран одож буй эриний ололт амжилт, сургагамжаасаа хуваалцжээ.

Энэ үеэр их аварга Хакүхо зуны башёгийн банцүкэ гарсан сонин дээрх “Рэйва” гэсэн ханзыг заагаа “Шинэ банцүкэ дээрх Рэйва гэсэн ханзыг хараад шинэ эрин эхэллээ гэдгийг жинхэнээсээ мэдэрлээ. Хэйсэй эринд ганц зүйл дээр их харамсаж байсан. Ёкозүна Фүтабаямагийн 69 дараалан ялсан амжилтад тун ойрхон буюу 63 дараалж ялаад унасан явдал байлаа. Гэхдээ би өнгөрснөөсөө их зүйл суралцсан. Анх 15 настайдаа Японд ирж, өдийг хүртэл бүх л амьдрал минь Хэйсэй эринд өнгөрсөн. Эзэн хааныг Сүмогийн ордонд ирж тэмцээн үзэхэд ялагдаж байгаагүйдээ баярладаг. Маргаашнаас буюу угтан ирж буй Рэйва эринд та бүхэнд шинэ Хакүхог харуулах болно” хэмээн хэлсэн байна.

Мөн тэрбээр хаврын башёгийн үеэр баруун гартаа бэртэл авснаа хэлээд “Эмч маань надад нэгэнт гэмтсэн л бол 10 байсан зүйл эргээд 10 болно гэж байхгүй гэж хэлсэн. Гэхдээ би бага багаар дасгал сургуулилтаа хийж, хичээж байгаа” гэжээ.

Эх сурвалж:Nikkansport

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж