Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагуудын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүдийн сургалтыг энэ сарын 29-30-ны өдрүүдэд Давтан сургалт сэргээн заслын төвд зохион байгууллаа.
Сургалтад хамрагдсан алба хаагчдад гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт, холбоо, мэдээллийн техник хэрэгслийг мэргэжлийн түвшинд ашиглах, гамшгийн мэдээллийн орон зайн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэлээр онолын мэдлэгийг олгосон юм.
Мөн үүрэн холбооны сүлжээ үүсгэгч төхөөрөмж болон богино, хэт богино долгионы радио станц, байршил тогтоогч ашиглах дадлагыг хийж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ.
“Мерси Кор” ОУБ-ын “Гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийн баг”-тай хамтран зохион байгуулсан тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан 40 гаруй алба хаагч хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ