Хятад улс дахин нэг иргэнд цаазын ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

Хятад улс дахин нэг иргэнд цаазын ял оноожээ

Хятад улс дахин нэг иргэнд цаазын ял оноожээ

БНХАУ-ын шүүх мягмар гаригт /2019.04.30/ Канад улсын иргэн Фан Вэйг метамфетамин гэх мансууруулах төрлийн бодис үйлдвэрлэж, наймаалсан хэрэгт буруутгаж цаазын ял оноожээ. Тэрбээр БНАХАУ-д цаазын ял сонссон Канадын хоёр дахь иргэн болж байгаа ба Мягмар гаригт түүнээс гадна дөрвөн гадаадын иргэн цаазын ял сонссон байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын шүүх Канадын иргэн Роберт Ллойд Шелленбергт мөн заазын ял ногдуулсан юм.“Huawei” компанийн Санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг арванхоёрдугаар сард Канадын Ванкувер хотод баривчилсантай холбоотойгоор Канад, Хятадын харилцаа муудаж эхэлсэн билээ. Мэн Ваньжоугийн хэргээс болж гадны иргэдэд дур зоргоороо цаазын ял оноож буйг Канадын тал эрс буруушааж, Фан Вэйг суллахыг шаардсан байна.

 

Эх сурвалж:CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж