Хилийн үнэ нэмэгдсэн учраас шатахууны үнэ өсчээ | News.MN

Хилийн үнэ нэмэгдсэн учраас шатахууны үнэ өсчээ

Хилийн үнэ нэмэгдсэн учраас шатахууны үнэ өсчээ

Ашигт малтмал, газрын тосны газраас “Газрын тосны салбарын өнөөгийн байдал хэтийн төлөв хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.05.01/ Бишрэлт зочид буудалд зохион байгуулж байна. Энэ хэлэлцүүлгийн үеэр холбогдох мэргэжилтнүүдээс шатахууны үнэ нэмэгдсэн шалтгааны талаар тодруулсан юм.  


Одоогоос 20 гаруй хоногийн 40-50 төгрөгөөр нэмэгдээд байсан шатахууны үнэ өнөөдрөөс дахин 80 орчим төгрөгөөр нэмэгдээд байна. Холбогдох мэргэжилтнүүд шатахууны үнийн нэмэгдлийг хилийн үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл шатахууны үнэ нэмэгдсэн нь гуравдугаар сард 30 гаруй ам.доллар, дөрөвдүгээр сард 71 ам.доллар, тавдугаар сард 53 ам.долларын үнэтэйгээр нийт бүтээгдэхүүнд нэмэлтээр шатахуун орж ирсэн. Үүний дагуу гадаад зах зээлийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор манай улсад шатахууны жижиглэнгийн үнэ тодорхой хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн гэдгийг албаныхан хэллээ.

Ц.ЭРДЭНЭБАЯР: МОНГОЛД “РОСНЕФЬТ” ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА ХИЙХ БОЛОМЖГҮЙ

Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр

Энэ талаар тус газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр тайлбарлахдаа “ОХУ-ын хувьд дэлхийн 10 гаруй улсад шатахуунаа экспортоор нийлүүлдэг. Үүний тоонд Монгол Улс багтаж явдаг. Монгол Улс “Роснефть” компанитай шатахууны үнийг хэрхэн шийдвэрлэж, тавьдаг вэ гэхээр 2013 онд гэрээгээр хийдэг. Сая энэ таван жилийн хугацаатай гэрээг 2018 онд шинэчилж хийсэн байгаа. Уг гэрээнд Олон улсын Сингапур дахь бирж дээр брэнд төрлийн дэлхийн тосны үнээс үндэслэн сар тутамд хил үнээ тогтоож байгаа. Сая брэнд төрлийн тосны үнэ 70 гаруй ам.долларт хүрсэн учраас Монголд шатахууны үнэ өссөн. Энэ нь дэлхийн зах зээл дээрх биржийн үнээс шууд тооцогдоод, үнэ нь шууд тавигдаж байгаа юм. Ийм л зарчимтай явагддаг. Тухайлбал, тавдугаар сарын шатахууны хил үнэ өмнөх дөрөвдүгээр сарын 25-наас 30-ны хооронд шууд орж ирж байгаа гэсэн үг” гэв.

Тэрбээр мөн ”Монгол Улсын шатахууны үнийг бусад улстай харьцуулахад харьцангуй хямд үнэтэй байгаа. Мэдээж АНУ гэх мэт орнуудтай харьцуулахад өөр түвшинд байгаа л даа. Ер нь бид цаашдаа боловсруулах үйлдвэрт гол анхаарлаа хандуулж, ажиллана. ОХУ-ын “Роснефть” компанитай хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэг салбар яамны харьяанд ажиллаж байна. Тухайн ажлын хэсгээс уялдаа холбоог сайжруулах, тээвэрлэлт, дамжуулах шугам хоолой, хайгуул хийх талбайн хөрөнгө оруулалт зэрэг ажлуудад хамтарч ажиллахаар ярьж байна. Харин “Роснефть” компанийн хувьд Газрын тосны тухай хуульд байгаа хориотой заалтаар “Тухайн улсад импортоор оруулж ирж байгаа нийт бөөний худалдааны 30-аас илүү хувийг хангаж байгаа бол жижиглэнгийн худалдааг хориглоно” гэж тусгасан байдаг. Тиймээс тус компани жижиглэнгийн худалдаа хийх боломжгүй” гэдгийг ярьсан юм.

Ч.ХИШИГДАЛАЙ: ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРААР ИХЭНХ ШАТАХУУНЫГ ТЭГЛЭСЭН

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны хэлтсийн дарга Ч.Хишигдалай

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны хэлтсийн дарга Ч.Хишигдалай мэдээлэл өглөө. Тэрбээр “Онцгой албан татвараар ихэнх шатахууныг тэглэсэн учраас зохицуулалт хийх боломжгүй болсон гэсэн үг. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 11-нээс 29-ний өдрүүдэд Олон улсын Вальютын сангийн Техникийн туслалцааны ажлын хэсэг манай улсад ажилласан.  Одоогоор тус ажлын хэсэг нь шатахууны үнийг автоматаар тогтоох, томъёолол, аргачлал, зөвлөмжийг гаргаж Сангийн яаманд танилцуулаад байна.

Шинээр байгуулж буй газрын тосны үйлдвэр маань 1.500-2 сая орчим мянган тонн хүчин чадалтай. Манай улсын дотоодын хэрэгцээ 1.500-1.800 мянган тонн учраас хэрэгцээгээ бүрэн хангах боломж бүрдэнэ. Сайншандад баригдаж буй үйлдвэрийн дэд бүтцийн ажлуудыг хийж байна. Одоогоор төмөр зам, авто замын тавих ажил удахгүй дуусна. Цахилгааны шугам татаж дууссан. Энэтхэгийн улсын газрын тос боловсруулах үйлдвэрийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанитай  гэрээ хэлцэл хийхээр ажиллаж байна. Үүний дараагаар лиценз,бусад техник үйлчилгээгээ оруулж эхэлнэ. Бүтээн байгуулалтын ажлыг Зэвсэгт хүчний барилгын цэргийн ангийн албан хаагчид болон төрийн өмчид компаниуд ажиллаж байна” гэв.

УЛСЫН ХЭМЖЭЭНД ШАТАХУУНЫ ЕРДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ 49 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ 

Монгол Улсад 2017 онд нийт импортолсон бүтээгдэхүүн 1.400 гаруй мянган тонн байсан бол 2018 онд 1.800 гаруй мянган  тонн шатахуун  импортоор орж иржээ. Ойролцоогоор манай улсын шатахууны жилийн хэрэгцээ 1.800 мянган тонн. Нийт бүтээгдэхүүний хэрэгцээний 30 гаруй хувийг Аи-92, 60 гаруй хувийг дизель түлш эзэлж байдаг. Үүнтэй холбоотойгоор уул уурхай, барилга, газар тариалангийн салбарын үйл ажиллагаа өргөжиснөөр дизель түлшний хэрэглээ нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс сүүлийн хоёр жилд гэхэд 300 орчим мянган тонн дизель түлш импортоор нэмж оруулж ирсэн тухай мэргэжилнүүд онцолж байв.

Улсын хэмжээнд шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 100 гаруй компани ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 18 орноос 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 472.3 мянга гаруй газрын тосны бүтээгдэхүүн импортолж, 101 агуулах, 1302 шатахуун түгээх станцаар дамжуулан монголын хэрэглэгчдийг шатахуунаар хангаж байна. Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 49 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобинзен 109, Аи-92 автобинзен 49, дизелийн түлш 44, ТС-1 онгоцны түлш 27 хоногийн нөөцтэй байна.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-01 202.21.122.166

ер нь орос биш хятадаас тэгвэл хямдхан бензинээ авалдаа оросын бензин хулхи юм бол.арай хэтэрч байна дээ байж байгаад нэмэгдлээ гээд худлаа үнэн мэдэгдэхгүй тоо яриад байх юм

Avatar

fad 2019-05-01 202.55.184.18

Orosod mongoltoi barag adilhan bn lee , manai uls importoor avaad heregledeg gehed harin ch haymd unetei bj chadaj bnad

Avatar

монгол 2019-05-01 66.181.161.78

хүрэлсүх огцрох ёстой ямар ч чадвар алга

Avatar

иргэн 2019-05-01 202.179.26.188

МАН Иргэд ээ Сүйрүүлэх бодлого барьж Амжилттай хэрэгжүүлж байна дөө

Avatar

ИРГЭН 2019-05-01 202.179.27.60

Хүрэлсүхийн үед бид хамгийн үнэтэй мах идэх болж байна. Махыг зөөдөг ачааны машинууд бүгд дизель түлш хэрэглэдэг.

Avatar

МАН сөнөтүгэй. 2019-05-01 103.111.68.3

Олигархиуд Оросоос бензин оруулж ирдэггүй.Тэд хятадаас муу чанарын бензин авч тусгай бодис нэмээд оросын бензин гэж зардаг.

Avatar

МАН сөнөтүгэй. 2019-05-01 103.111.68.3

МАН -ын олигархиудын хийж байгаа зохиомол ажиллагаа..МАН сөнөтүгэй.

Avatar

ш**** байхаа боль... 2019-05-01 202.21.102.218

Юм л болбол нэмж байхаа болилдоо Яасан муухай бусдыг мөлжиж ханадаггүй нүгэл хилэнцээр дүүрсэн хүмүүс вэ Бензиний үнэ буухад та нар дагаж хэзээ ч буулгадаггүй биз дээ Тэгээд нэмэх далим бол юу ч байсан хамаагүй Зүгээр л ш**** БАЙНАА БОЛЬ хүнлэг байя л даа

Avatar

Зочин 2019-05-01 202.21.100.210

Ямарч хэрэгцээгүй ийм олон шатахуунтай холбоотой төрийн албан хаагч нарыг бүгдийн цомхотгох хэрэгтэй. ОХУ үнээ нэмлээ бид нэмсэн гэж ярьдаг илүүдэл орон тоогоор яах билээ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж