Ардчилсан намын тэргүүнүүд Трампын саналыг дуу нэгтэй дэмжив | News.MN

Ардчилсан намын тэргүүнүүд Трампын саналыг дуу нэгтэй дэмжив

Ардчилсан намын тэргүүнүүд Трампын саналыг дуу нэгтэй дэмжив

Ардчилсан намын тэргүүнүүд Трампын саналыг дуу нэгтэй дэмжив

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Ардчилсан намын тэргүүнүүд улсынхаа дэд бүтцийг сайжруулах ажилд хоёр их наяд ам.доллар төсөвлөх шийдэлд хүрчээ. Энэ төсвөөр АНУ-ын барилга байгууламж, гүүр, зам, ус дамжуулах суваг зэрэг дэд бүтцийг сайжруулах ажлууд хийх аж.

АНУ-ын Ардчилсан намын тэргүүн Чак Шумер Трамптай хийсэн яриа  хэлэлцээнийхээ талаар “Хоёр талын хийсэн уулзалт хэлэлцээ тун үр дүнтэй боллоо. Энэхүү хэлэлцээний дүнд бид нэгдсэн нэг шийдвэрт хүрч чадлаа. Бид АНУ-ын дэд бүтцийг сайжруулах ажилд хоёр их наяд ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн. Хэлэлцээний эхэнд Ардчилсан намын зүгээс дэд бүтэц сайжруулахад зориулсан тодорхой хэмжээний төсөв хүссэн. Хариуд нь Ерөнхийлөгч хоёр их наяд ам.доллар төсөвлөхөө мэдэгдсэн” гэжээ.

АНУ дэд бүтцээ сайжруулахад чиглэсэн томоохон ажил өрнүүлээгүй удсан тул Трамп шаардлагатай бүх төсвийг гаргахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Трамп дэд бүтэц тэр дундаа зам барилгын ажлыг богино хугацаанд хийж дуусгах хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: Reuters
Х.ДАВААСАМБУУ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж