Японы шинэ эзэн хаан Нарухито сэнтийдээ заларлаа | News.MN

Японы шинэ эзэн хаан Нарухито сэнтийдээ заларлаа

Японы шинэ эзэн хаан Нарухито сэнтийдээ заларлаа

Японы шинэ эзэн хаан Нарухито сэнтийдээ заларлаа

Япон улсын угсаа залгамжлах хунтайж Нарухито өнөөдөр /2019.05.01/ хаан ширээнээ заларч тус улсын 126 дахь эзэн хаан боллоо. Өдгөө 59 настай Нарухито нь өчигдөр /2019.04.30/ өөрийн хүсэлтээр хаан ширээнээс буусан Акихито хааны ууган хүү юм. Ийнхүү Япон улсад Рэйвагийн нэгдүгээр он эхэлж байна.

Токио дахь Хааны ордонд Нарухито үе уламжилж ирсэн хаан төрийн тамга, илд эрдэнэсийг хүлээн авчээ. Шинэ эзэн хааныг залах ёслолд зөвхөн хааны удмын эрчүүд л оролцохыг зөвшөөрдөг боловч энэ удаад Японы парламентын цорын ганц эмэгтэй гишүүн Сацүки Катаяамаг оролцуулсан байна.  Япон улс хэдий хаант засаглалтай ч хаан нь шийдвэр гаргах эрх мэдэлгүй, төрийн бэлгэдлийн үүрэг гүйцэтгэдэг.

Нарухито нь 28 настайдаа угсаа залгамжлах ханхүүгээр нэрлэгдэж байсан юм. Дэлхийн шилдэг их сургуулиудын нэгд зүй ёсоор тооцогддог Оксфордын их сургуульд боловсрол эзэмшжсэн тэрбээр 1986 онд  гэргий Масако Овадатайгаа танилцсан байна. Тэд 1993 онд гэрлэж, 2001 онд бүл нэмж Айко хэмээх охинтой болсон.

Эх сурвалж:BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж