Венесуэл: Сөрөг хүчин “цус асгаруулах”-ыг хүсч байна | News.MN

Венесуэл: Сөрөг хүчин “цус асгаруулах”-ыг хүсч байна

Венесуэл: Сөрөг хүчин “цус асгаруулах”-ыг хүсч байна

Венесуэл: Сөрөг хүчин “цус асгаруулах”-ыг хүсч байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Мягмар гаригт “Николас Мадуро эх орноосоо зугтахад бэлэн байсан” хэмээн мэдэгджээ. Тэрбээр CNN-д өгсөн ярилцлагадаа "Мадурогийн онгоц нисэх онгоцны буудал дээр байсан бөгөөд өнөөдөр өглөө түүнийг эх орноосоо явах гэж байгааг би ойлгосон. Гэвч оросууд түүнийг заавал үлдэх ёстой гэж ятгасан" хэмээн хэлсэн байна.

Түүнчлэн Цагаан ордны төлөөлөгчийн хэлснээр, Мадурогийн ойрын гурван эх сурвалж түүнийг улсаа орхин гарах гэж байсан талаар мэдээлсэн ч удалгүй хэлсэн үгээсээ буцжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон эдгээр албан тушаалтнуудаас Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино гурван сарын турш сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийсэн талаар мэдээлсэн байна.

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Мягмар гаригийн өглөө "зөв шийдвэр гаргасан" цэргийнхэн түүний талд орж, Мадурогийн засгийн газартай тулалдахад бэлэн байгаа талаар мэдээлжээ.

Каракасын хурдны зам дээр өнгөрсөн Мягмар гаригт Хуан Гуайдогийн удирдаж буй “Эрх чөлөөний ажиллагаа”-г дэмжигчид жагссан бөгөөд цэргийн байгууламж руу нэвтрэхийг завдаж, улмаар "Ла Карлота" агаарын баазын хашлага руу халдсан тул тус улсын Үндэсний гвардын хуягт тээврийн хэрэгсэл тэдэн рүү дайрсан байна.

Владимир Падрино “Сөрөг хүчин “цус асгаруулах”-ыг хүсэж байна” хэмээн хэлж, тэд гудамжуудад олон хүний амь эрсэдсэн хэргийн хариуцлагыг хүлээх ёстой гэжээ. Мөн тэрээр “VTV” сувгаар “Хүч хэрэглэхээр Ерөнхийлөгчийн байрлаж буй "Мирафлорес"-т ирсэн хэнд ч хүчирхийллээр хариу барих болно. Зайлшгүй шаардлага тулгарвал хүч хэрэглэнэ” гэж мэдээлсэн байна.

Орон нутгийн эх сурвалжуудад мэдээлснээр, “Francisco Fajardo” хурдны зам, "Ла Карлота" агаарын баазад болсон ажиллагааны улмаас 19 хүн гэмтэж бэртэн, эмнэлэгт хүргэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мягмар гаригийн орой твиттер хуудастаа Венесуэлийн Дээд шүүхийн удирдлага, Гадаад хэргийн сайд, Үндэсний гвардын тэргүүн нарт хандан мэдэгдэл нийтэлсэн байна. Тэрбээр “Та бүхний цаг дууссан. Энэ бол сүүлчийн боломж. Үндсэн хуулиа хамгаалж, Мадурог “зайлуулах” хэрэгтэй. Ингэснээр таны нэр хоригийн жагсаалтаас хасагдана, эс бөгөөс Мадурогийн хамт хөлөг онгоцтойгоо живэх болно” гэжээ.

Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-01 66.181.180.230

Гуаидо гэгч хэдэн ногооноор эх орноо америкчуудад худалдахад бэлэн байна … Нэг ийм юмнууд албан тушаалын төлөө ард түмнээ бусдын гарт өгдөгийм ш дээ

Avatar

Зочин 2019-05-01 66.181.180.230

Аль ч улсад байдаг УРВАГЧДЫГ ашиглаж улсыг дотроос нь хагалж дараа түрэмгийлж дарамталж байгаад ардчилах нэрээр ИДДЭГ нь АНУ жор шүү дээ. ЖОН БОЛТОН гэж янкийн хуцаж байгааг хараа биз дээ

Avatar

Иргэн 2019-05-01 66.181.180.230

Тийм шүү. Дандаа хүч түрэмгийлж, тусгаар улсын дотор хор найруулж, хагалж бутаргаж ардчилал нэрээр "шинэ колончилол" явуулж цус урсгаж явдаг. АНУ Венесуэлээс савраа татах естой !

Avatar

Зочин 2019-05-01 202.21.96.254

USA gej unendee l nofshuud yumaa

Avatar

ЭХ СУРВАЛЖ 2019-05-01 124.158.113.3

BBC-н мэдээг ингэж худлаа гуйвуулж болохгүй ээ

Avatar

Зочин 2019-05-01 202.179.25.182

Яг болдын угийг хэлдэг гэнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж