Баян-Өлгийд тарваган тахлын сэжиг илэрч хөл хорио тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийд тарваган тахлын сэжиг илэрч хөл хорио тогтоолоо

Баян-Өлгийд тарваган тахлын сэжиг илэрч хөл хорио тогтоолоо

Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ. Мөн зарим хэвлэлээр тарваган тахлын улмаас гэр бүлийн хоёр нас барлаа гэх мэдээлэл түгээд байгаа. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад “Ногооннуур суманд дөрөвдүгээр сарын 30-нд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор лабораторийн шинжилгээ хийгээд байна. Шинжилгээний хариу өнөөдөр /2019.5.1/ 21.00 цагийн үед гарна. Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй иргэнийг тусгаарласан байгаа” гэлээ.

Харин Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар "Одоогоор тарваган тахал өвчний сэжигээр өвчилсөн иргэн нас барсан  талийгчаас авсан шинжилгээний хариу гараагүй байна. Тухайн иргэдийн амьдарч байсан гэр орон, эмчлүүлж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлэг, зорчиж явсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоож, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргаад байна" гэлээ.

Шинжилгээний эцсийн хариу сэжигтэй тохиолдол илэрснээс хойш 72 цагийн дотор гарах бөгөөд ард иргэд сонор сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэм тогтоосон чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна.

Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэх ШУУРХАЙ ШТАБ байгуулан ажиллуулж байгаа бөгөөд 70427049, 98425101 дугаартай утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой аж.

Мөн тарваган тахлаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөгөөг өглөө.

-Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
– Тарваганы түүхий эд, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
– Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
– Тарваган тахлын дархлаажуулалтад жил бүр хамрагдах;
– Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай дуудлага өгнө үү.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж