Өндөгний эрүүл мэндэд үзүүлэх ач тус

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

Өндөгний эрүүл мэндэд үзүүлэх ач тус

Өндөгний цагаан шар уургийн аль аль нь шим тэжээлээр баялаг байдаг. Өндөгний барьцалдах шинж чанарыг ашиглан төрөл бүрийн хоол хийхэд ашиглана. Ялангуяа нарийн боов, бялуу, жигнэмэгний гол орц юм. Тахиа өдөр бүр өндөглөдөг гэдгийг мэдсэн хүмүүс эртээс гаршуулан тэжээж эхэлжээ. Яваандаа өндөг нь дахин төрөхийн бэлгэдэл, шашны шүтээн, хоолны томоохон соёлыг үүсгэсэн байна.

Тэжээллэг чанар

Өндөг бол өндөр чанартай уургийн хамгийн хямд эх үүсвэр юм. Өндөгний цагаанд В12 витамин, нийт уургийн талаас илүү хувь нь маш бага өөх тостойгоор агуулагдана. Шар уурагт витамин, эрдсийн дийлэнх нь агуулагдах бөгөөд өөх тосоор баялаг. Тахианд өгөх тэжээлийн найрлагаас шалтгаалан өндгийг баяжуулж болдог. Жишээ нь омега-3 тосны хүчлийг тэжээлд хольсноор өндөгний найрлагад оруулж болно.

Дундаж хэмжээтэй нэг чанасан өндөг:

  • 84 калори илчлэг
  • 8,3 грамм уураг
  • 5,7 грамм өөх тос
  • 1,6 грамм ханасан өөх тос агуулна.

Та мэдэх үү

Paediatrics сэтгүүлд нийтэлсэн нэгэн судалгаанд:

Хүүхдэд 6 сарын турш чихэрлэг хүнсний хэрэглээг багасгаж өдөр бүр нэг өндөг идүүлэхэд хүүхдийн эрүүл өсөлтийг дэмжиж, хоол тэжээлээс шалтгаалсан өсөлт муудах эрсдэл буурч байгааг тогтоосон байна.

Өндөг ба эрүүл мэнд…

Өндөг нь зүрхний үйл ажиллагааг дэмждэг хэд хэдэн тэжээллэг бодисоор баялаг. Хятадад бараг хагас сая хүнийг хамарсан нэгэн судалгаагаар өдөрт нэг өндөг идэх нь зүрх судасны өвчлөл цус харвалтын эрсдэлийг бууруулж байгаа үр дүн гарсан байна.

Жирэмсэн болон хөхүүл үед өндөгний холин нь хүүхдийн мэдрэлийн тогтолцоо, тархины хөгжлийг дэмжихэд онцгой үүрэгтэй.

Өндөг нь D витамины баялаг эх үүсвэр болж ясыг бэхжүүлэх, рахитаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэнцвэртэй зөв хооллолтын цэсэнд өндөг ордог бөгөөд жин барих хөтөлбөр, тамирчдын хоолны дэглэмд ч өндгийг заавал багтаадаг.

Өндөг урт наслахад нөлөөлдөг үү

117 насалсан Италийн иргэн Эмма Морано өдөрт гурван шинэ өндөг, 100 грамм шинэ махны стэйк заавал хэрэглэдэг байснаа дурдсан байдаг. Хүн хүний онцлогоос хамаарч өөрөөр нөлөөлж болох юм. Гэхдээ өндөг байнга хэрэглэх нь эрүүл байх нэгэн сэжим гэдэг нь баараггүй.

Баян өндөгний үйлдвэрийн зөвлөмжөөс…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж