Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар айлчилж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд, Эрхэмсэг ноён Нарендра Моди өнөөдөр Улаанбаатар дахь “Атал Бихари Важпайн Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн шилдэг төв”-ийн шав тавих ёслолд оролцлоо.
Уг ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар оролцсон юм.
Шав тавих ёслолын үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэлсэн үгэндээ, "Дэвшилтэт технологид суурилсан орчин үеийн төвийг байгуулснаар Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт дэлхийд өрсөлдөхүйц хүний нөөцийг бүрдүүлэх, Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийг батжуулахад ихээхэн ач холбогдолтой"-г онцлов.
Б.ЭНХ