Ерөнхий сайд Дмитрий Анатольевич Медведев Төрийн Думд Засгийн газрын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг тайлагнав
Тэрбээр аж үйлдвэрийн өсөлтийн эерэг хандлагыг тэмдэглэсний дараа салбар түс бүрийн нөхцөл байдлыг нарийвчлан тайлбарлав. Тухайлбал, 2017 онд энэхүү өсөлт нь 2.1 хувьтай байсан бол өнгөрсөн жил 3 хувьд хүрчээ. Экспортын чадавх сайтай болон дэвшилтэт технологиудын эрэлт хэрэгцээг хослуулсан салбарууд өсөлтийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийг харуулж байгаа ба энэ нь автомашины, усан онгоцны болон эмийн үйлдвэрлэл юм.
📌 Тухайлбал, 2018 онд эмийн үйлдвэрлэл 3.5 хувиар нэмэгдсэн ба дотоодын эмийн бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ бараг 80% хүртэл өссөн байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын хөгжлийн хүрээнд 2018 онд Эх үрсийн эрүүл мэндийн 11 шинэ төв баригдаж, нийт 56 төв ажиллаж байгаа ба поликлиникийн болон анхны тусламж үзүүлэх эмнэлгүүд олноор нээгдэж байна.
«Хамгийн чухал буюу урьд өмнө байгаагүй зүйл гэвээс эдгээр эмнэлгийн байгууллагуудад суурилагдсан бүх тоног төхөөрөмжүүдийг Орост үйлдвэрлэсэн. Одоогийн байдлаар 246 хөдөлгөөнт эмнэлэг үйлдвэрлэсэн ба бид 500 гаруй эмнэлгийн машин худалдан авна» хэмээн Дмитрий Анатольевич ярьж байна.
📌 Ерөнхий сайд автомашины үйлдвэрлэлийн амжилтуудад Төрийн Думын гишүүдийн анхаарлыг тусгайлан хандуулав. Өнгөрсөн жил 2017 онтой харьцуулахад бүх ангиллын машинуудын үйлдвэрлэл 14 хувиар, борлуулалт – 12,4 хувиар, автомашины экспорт – 11.3 хувиар өссөн байна.
📌 Иргэний нисэхийн онгоцнуудын үйлдвэрлэл мөн нэлээд нэмэгдсэн ба нийтдээ 100 ширхэг онгоц болон нисдэг тэрэг үйлдвэрлэгдсэн байна. Өнгөрсөн жил мөн М-21 шинэ онгоцны ПД-14 шинэ хөдөлгүүрийг амжилттай туршин, бүртгэжээ.
📌 Өнгөрсөн жилийн усан онгоцны үйлдвэрлэлийн салбарын амжилтаас гэвээс 105 иргэний тээврийн усан онгоцыг захиалагчдад нь хүлээлгэн өгсөн ба хамгийн сүүлийн үеийн цөмийн хөдөлгүүртэй мөс бутлагч усан онгоцнуудын үйлдвэрлэл үргэлжилсээр байна. 2018 онд Хойд тэнгисийн усан замаар жилийн дөрвөн улиралд навигацийн хөдөлгөөнийг хангах чадвартай цөмийн хөдөлгүүртэй тэргүүлэгч усан онгоцны техникийн төслийг боловсруулж дуусгасан.
«Зам тээврийн машин үйлдвэрлэлийн салбар ч мөн хоёр орон тоотой өсөлтийг харуулж байгаа нь ихэд таатай байна. Ачааны вагоны нийт үйлдвэрлэл бараг 19 хувиар өссөн бол зорчигчийн болон метроны вагон үйлдвэрлэл тэн хагасаас илүү хувиар нэмэгдсэн байна» хэмээн Д.А.Медведев тэмдэглэв.
Эх сурвалж: minpromtorg.gov.ru
Холбоотой мэдээ