09.00-17.00 цагт
- "Циркийн урлаг- Хамтын ажиллагаа" зөвлөгөөн анх удаа Засгийн газрын II байр Соёл, урлагийн газрын хурлын танхимд болно.
10.30 цагт
- УИХ-ын дарга Г.Занданшатар Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаатай танилцана.
12.00 цагт
- Үндэсний мэдээллийн төвд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээлэл хийнэ.
14.00 цагт
- МУИС-ийн 1-р байрны дугуй заал "МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг" гардуулах ёслол болно. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг нь улсын болон олон улсын чанартай эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн, үр ашиг бүхий технологи, шинэлэг бүтээгдэхүүн гаргасан суралцагсдыг дэмжих зорилготой. Нийт 20 орчим сая төгрөгийн тэтгэлгийг олгох юм.
Холбоотой мэдээ