Сэхээнд байгаа музейнүүдээ сэргээн засварлаач! | News.MN

Сэхээнд байгаа музейнүүдээ сэргээн засварлаач!

Сэхээнд байгаа музейнүүдээ сэргээн засварлаач!

Сэхээнд байгаа музейнүүдээ сэргээн засварлаач!

Нэгэн цагт бөөрөнхий байсан дэлхий хавтгай болж буй энэ цаг үед Чингис хааныхаа агуу түүхээс улбаалан аялал жуулчлалыг хөгжүүлж, Монгол Улсыг зорих жуулчдын тоог нэмэх бодлогыг баримтлахад төрөөс анхаарч эхлэв. Засгийн газраас Чингис хааны өв соёлын хүрээлэн байгуулах тогтоолыг дөрөвдүгээр сарын 10-нд баталж, эзэн хааны мэндэлсэн өлгий нутаг Амар мөрний эх, Онон голын сав газрын зүрхэн хэсэг буюу Дадал сумын Дэлүүн болдог овооны өөдөөс харсан Бага Яргайт уулын энгэрт “Мянганы суут их хүн эзэн богд Чингис хаан” цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.

Анхны зураг төслөөрөө Аса аваргатай адилхан болсон гэх Чингис хааны өв соёлын хүрээлэнг байгуулахад нийт 19 сая ам доллар буюу 50 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцжээ. Цогцолборын төсөл 2019-2024 онд  хэрэгжинэ. Эзэн хааны цогцолбор ашиглалтад орсноор Дадал суманд 9000 хүн ам суурьшиж, жилд хамгийн багадаа 90 мянган жуулчин ирж очих урсгал үүснэ хэмээн тооцоолж байгаа аж.

Мянганы суут хүн Чингис хааны үр сад гэдгээрээ монголчууд бид дэлхийд гоёх нь зүйн хэрэг ч дээрх хэмжээний мөнгөөр шинэ цогцолбор байгуулахаас илүү сэхээнд орж аврал эрж буй музейнүүдээ сэргээн засварлахад анхаарах ёстой.

Манай улсад төрийн болон орон нутгийн өмчийн 36 музейн 83 барилга, байгууламж ашиглагдаж буй. Гэвч эдгээрийн 78 орчим хувь нь зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангахгүй байна. Ялангуяа, буддын шашны сүм музейнүүдийг чулуугаар барьсан, эсвэл түүхий тоосгоор өрсөн нь өдгөө бараг нурахад бэлэн болчихжээ.  Тэр дундаа 376 жилийн баялаг түүхтэй нийслэл хотод маань маань “Богд хаан”-ын музей, “Чойжин ламын сүм” музей, “Гандан тэгчинлэн” хийд гэх мэт түүхэн дурсгалт  79 барилга байгууламж бий.

                               БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ

Монгол улсын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейн нэг. Сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын  ногоон ордонд байрлах эл музей нь өнөөдөр Үндсэн, Танка зургийн, Үнэтийн гэсэн 3 сан хөмрөгтэй. Мөн 4 өрөө бүхий шинэ сан хөмрөгийн байртай юм. Үндсэн сан хөмрөгийн байрыг анх 1950 онд гараашны зориулалтаар байгуулснаас хойш одоог хүртэл олон тооны үнэт үзмэрийг хадгалж байна.  Эдүгээ хотын А зэрэглэлийн бүсэд байрлах Богд хааны ордон музей нь 4196 дэсийн 8626 ширхэг  үзмэртэй. Нийт үзмэрийн 13.8 хувь нь дэлгээстэй байж, нийтийн хүртээл болдог юм.

Засгийн газраас 2001 онд Богдын ордон музейн газрын хамгаалалтыг бүсийг 5.7 га гэж тогтоосон боловч энэ шийдвэр бараг хэрэгжээгүй байна. Тодруулбал,

  • Нийслэлийн Засаг даргын 2012 оны а/492 дугаар захирамжаар 15993 м2 газрыг Вантрейд ХХК-д
  • Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар 5512 м2 газрын “номун гэрэл” төвд

“Интернэйншл медикал центр ХХК-д НЗД-ын 2011 оны 539 дугаар захирамжаар 1319 м2 газрыг, мөн 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 м2 газрыг тус тус  олгож байжээ.Уг нь дээрх тогтоолоор энэ орчинд газар олголт хийх ёсгүй бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавих үүрэгтэй аж. Албан бус мэдээллээр тус ордны сэргээн засварлалтын ажилд ойролцоогоор тэрбум орчим төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж.

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ

Улаанбаатар хотод жуулчдын заавал үзэх ёстой газруудын нэгд тооцогддог Чойжин ламын сүм музейд сэргээн засварлалтын ажлыг хийх зайлшгүй шаардлагатай болсныг  гаднаас нь хараад л мэднэ. Чойжин ламын сүм музейд 1970 оноос хойш нэг ч удаа бүтэн сэргээн засварлалт хийгдээгүй. Материалын насжилтаас шалтгаалж дээврээс нь дусаал гоожиж, нурах аюултай болсон. Үүнийг сэргээн засварлахад 150 сая шаардлагатай гэж өмнө нь мэдээлж байв.

 Засгийн газрын 2016-2020 онд  хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийт таван музейн барилга байгууламжийг шинэчлэх тухай зорилтууд тусгагдсаны нэгд тус музей багтсан. Одоогоор М-Си-Эс компанийн тусламжтайгаар хүний нүдэнд ил харагдаж буй барилгын муудсан  хэсгүүдийг сэргээн засварлаж, орчныг цэцэрлэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн сэргээн засварлалтын ажилд ойролцоогоор тэрбум төгрөг шаардлагатай аж. Тодруулбал, Чойжин ламын сүм музей болон Богд хааны ордон музейн сэргээн засварлалтын ажилд Монголын Урлагийн зөвлөлөөс хоёр тэрбумын хөрөнгө оруулалт шаардагдахыг хэлж байв. Уг музейд түүх соёлын хосгүй үнэт 6000 гаруй өв, эд өлгийн зүйлс бий. Түүний дотор Өндөр гэгээн Занабазарын сонгодог бүтээл, Чойжин лам Лувсанхайдав гуайн хэрэглэж байсан эд зүйл,  тахил шүтээн хадгалагддагаараа онцлог.

Чойжин ламын сүм музейн хэрмийн  нийт  урт 415 метр, 4 тал, нийт 126 хэсэгтэй бөгөөд тусгаарласан нэг хэрэмтэй юм байна.  Чойжин ламын сүм музейн хэрмийн хэсгүүдийг 1960-аад он, 1988 он, 2012 онд тус тус сэргээн засварлаж байсан ажээ. Одоогоор хэрмийн 126 хэсгийн 69 нь  түүхий болон хөх тоосго, 57 нь улаан тоосгоор баригдсан байгаа. Монголын урлагийн зөвлөл Чойжин ламын сүм музейг сэргээн засварлахад архитектурын хэмжилт байгалийн гэмтэл нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөлөл зэрэг есөн төрлийн судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж байв. Судалгаагаар тус түүхэн дурсгалт газрын эргэн тойронд хийсэн газар төлөвлөлт буруу, орчны болон нийгмийн нөлөөлөл их, газар хөдлөлт, байгалийн гамшгийн үед устаж үгүй болох эрсдэлтэй гэж дүгнэсэн юм.

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ

Хүн харахад л балгас болсон хаалга нь цоожтой эл Байгалийн түүхийн музей нэгэн үе хүүхэд багачуулд танин мэдэхүйн боловсрол олгох хамгийн том судалгааны төв байлаа. Түүнчлэн жуулчид зөвхөн байгалийн түүхийн музейг үзэх гэж Монгол Улсыг зорьдог байсныг эрдэм шинжилгээний ажилчид болон музейн ажилтнууд хэлдэг. Тус музейн барилгын ашиглалтын хугацаа нь 2013 онд дуусаж, тухайн оны зургадугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар үйл ажиллагааг нь зогсоосон юм. Сүүлийн 42 жил төрөөс нийслэлд нэг ч шинэ театр, музей, номын сан байгуулаагүй учраас арга ядахдаа БНСУ-д хандсаныг тус музейн захирал Н.Зоригтбаатар хэлж байв. Байгалийн түүхийн музейг шинээр байгуулахад 58 орчим сая доллар буюу 130 орчим тэрбум шаардлагатай гэсэн тооцооллыг  тус улсаас гаргасан байдаг. Гэвч улс төрийн шалтгаанаар гацаж гурван жилийн нүүр үзсээр өнөөдрийг хүрэв. Хаалттай музейн тусгаарлах хана туургууд нь модон хийц бөгөөд гаднаас нь шавардсан, барилгын суурь нь хөрсний устай ойрхон бөгөөд газар хөдлөлт болоход 1954 онд ашиглалтад орсон барилга нурах аюултай. Тиймээс музейн барилгыг шинээр барих шаардлагатай гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлсээр байна.

ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ

Дэлгүүрийн зориулалттай, музейн шаардлага хангахгүй энэ байшинд аугаа их Өндөр гэгээний суут бүтээлүүд болон бүх цаг үеийн урлагийн гайхамшгууд хадгалагдаж байгаа нь өнөөдөр эрсдэлийн ирмэг дээр байна. Цаг алдалгүй нүүлгэн шилжүүлэх буюу шинэ байр шаардлага үүссэнийг холбогдох албаны хүмүүс хэлдэг.

              ҮНДЭСНИЙ УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ

 "Уран зургийн галерей"-н сан хөмрөг нь доод давхрын сантехникийн сүлжээ бүхий зориулалтын бус газарт хадгалагддаг. Тус галерейд  2009 онд тэнд гал гарч 200 гаруй уран зураг үнс нурам болсон боловч  хариуцлага хүлээх эзэнгүй хоцорсон юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-01 103.57.93.65

Чойжин ламын сүмийн сэргээн засварлалт гэж нохойн баас шиг юм болсон. Хөх тоосгонуудыг бүгдийг нь сольсон гээ биз дээ. Дарга ухаантай авгай хамгаалж чадаагүй, н**ш гэж

Avatar

баярхүү 2019-05-01 64.119.26.40

чингисийн цогцолбор гэж тийм том юм бариад дотор нь юугаа тавьж үзүүлэх юм вэ? юу ч байхгүй шүү дээ. хоосон үргүй зардал дундаас нь баахан мөнгө идэх арга.

Avatar

zochin 2019-05-01 122.201.23.84

Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг билүү? Ерөнхий боловсролын сургуулиуд хичээлийн цагтаа музей үзүүлэх хэрэгтэй гэж боддог.

Avatar

түүхч Дулам 2019-05-01 192.82.66.181

Мөнгөө хэрэгтэй зүйлд зарцуулаач

Avatar

Зочин 2019-05-01 202.179.25.182

Мэргэжлийн хяналтынхан энэ сумуадийг яагаад нураахгуй байна ашиглалтын хугацаа дууссан хун орох хориотой гэсэн дугнэлтээ яаралтай гаргаач тэгээд хотын захад аягуй гое ард тумэнд зориулсан том сум барьж огооч хурэлсухээ хотын товийн газрыг нь зочид буудал болгооч хурэлсухээ

Avatar

Монголчуудыг дарлаж байсан билэг тэмдэг 2019-05-01 199.249.230.78

зарим шар шашины сум дуганыг нурааж газрыг зарах хэрэгтэй монголчуудыг дарлаж мөлжиж байсан түүх юм юун сэргээх вэ. хүмүүсээ монгол газрын хөрсийг нь аваарай бузар шашинаас.

Avatar

зочин 2019-05-01 103.14.38.144

үзэх харах музейг олон болгоочээ, парист ямар олон музей байдаг гээч. тэд энэ үзмэрээсээ маш их хөрөнгө олдог улс нь. тэгэхэд манайх ямар их төрөөс төрсөн тэрбумтангууд байнаа. зарим мөнгөө сэтгэлээсээ эх орныхоо хөгжилд 50% өгсөнийг нь шоронд хорихоо больё ,метро бариачээ,бас л 2 давхар зам бариачээ,тэгсэн тэрбумтанг шоронгоос нь чөлөөлдөг болмоор юм. харин бүх мөнгөнийхөө 50% өгсөн тохиолдолд шүү,

Avatar

Зочин 2019-05-01 64.119.19.225

Hahaha neeren davgadorj baina shuudee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж