Хойд Солонгосын Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 70 жилийн ойн баярын цэргийн парадын бэлтгэл хэдийн эхэлжээ. Пхеньянд ирэх намар том хэмжээний цэргийн парад болох бөгөөд энэ үеэр тив алгассан баллистик пуужин, шумбагчаас хөөргөдөг пуужин зэрэг шинэ зэвсгүүдийг дэлгэн үзүүлэх гэнэ. Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын баяр ирэх аравдугаар сарын 10-нд болох юм.
Хойд Солонгос нь энэ тавдугаар сарын 9-нд шумбагчаас баллистик пуужин хөөргөж туршилт хийсэн билээ. Туршилтын үеэр жижиг доголдол гарсан ч пуужин байгаа амжилттай оносон аж.
Үүний зэрэгцээ Хойд Солонгосын Тончхан хот дахь пуужин хөөргөх баазын өргөтгөлийн ажлыг намын ойн баяраас өмнө дуусгахаар ажиллаж байгаа аж. Хэрэв хугацаанд амжвал 2012 онд хөөргөсөн 30 метр урт Унха-3 пуужингаас илүү урт баллистик пуужин хөөргөх боломжтой болох гэнэ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Ёнхап