ХОНЬ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Санхүү, мэргэжил карьерийн хувьд энэ сар тун ээлтэй болж өнгөрнө. Ялангуяа урлаг, мэдрэмж, гоо зүйн талын ажил эрхэлдэг бол хайр, баяр баяслыг л бүхэл сарын турш мэдрэх аж. Хэрвээ ажиллах эрч хүч чинь буураад байвал энэ нь хэт завтай байгаагийн л илрэл гэж ойлгоорой. Энэ сард чиний сэтгэлийг гарцаагүй хангалуун байлгах зүйлст аялал, амралт, сургалт болон холын зайнаас ажлаа хийх орж байна. Юу чамд хөрөнгө оруулалт болж чадахыг сайтар тунгаагаарай.
Гэр бүл, хайр дурлал: Хамтдаа удаан хугацааг өнгөрөөсөн, нийлэмжээ нэгэнт тодорхойлчихсон хосын хувьд хоёул зорилгоо сайтар санаж, хамтрагчийнхаа туршлага болон боломжийг нь заавал харгалзан ирээдүйгээ төлөвлөх хэрэгтэй. Ганц бие хүмүүс олон хүний анхааралд өртөх боловч энэ сард хайр дурлалын харилцаанд яарах хэрэггүй. Таны болчимгүй үйлдэл нөгөө хүндээ буруу ойлголт төрүүлж, хөнгөн хийсмэр мэт сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжлоорой.
Эрүүл мэнд: Амралт, агаар салхинд гарч эрч хүчээ сэргээснээр сэтгэл санаа өөдрөг байж, бие хөнгөрнө. Энэ сард эрүүл мэндэд ноцтой өөрчлөлт байхгүй боловч харшил, ядаргаанаас сэрэмжлээрэй.
ҮХЭР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Өөр мэргэжлээр мэргэшихийн тулд сургалтанд хамрагдах, гадаад руу томилогдох, аялах магадлал өндөр байна. Орлогын хувьд асуудалтай талууд арилж, хөрөнгө орж ирэхэд маш таатай нөхцөл бүрдсэн байна. Гэхдээ хөндлөнгийн нөлөө болчимгүй үйлдлээс болж санхүүгийн алдагдалд орж болзошгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн асуудлаар хууль хяналтын байгууллагаас авах гэсэн тусламжаа авч чадна.
Гэр бүл, хайр дурлал: Хайр сэтгэлийн харилцаа туйлын эмзэг байна. Салах эсвэл үл салах нь таны гаргасан шийдвэртэй нягт холбоотой байх тул амьдралаа авч үлдэх эсэхэд таны ухаан л мэднэ. Хайрттайгаа зугаалах, болзох зэргээр удаан хугацаанд хөндийрсөн харьцаандаа салхи оруулж услаарай гэж оддын байрлал сануулж байна. Гэр бүлийн харьцаагаа сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Ингэхдээ бие биентэйгээ илэн далангүй ярилцаж, үл ойлголцлыг арилгах хэрэгтэй.
Эрүүл мэнд: Таргалалт, сэтгэл санааны хямралтын талаар бодох ч шаардлагагүй болтлоо тогтмол хөдөлгөөн хийж, сайн унтаж амарч, эрүүл хооллоорой. Мөн өөрийгөө тайвшруулах аргуудад суралцаарай.
ХАМТАТГАХ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Эрч хүч, урам зориг нэмэгдэж, идэвхтэй санаачилгатай байх шинэ сар эхэллээ. Ажил хэрэгт гэнэтийн өөрчлөлт гарч том боломжийг нээх төлөвтэй байна. Харин ажлаа хойш тавин залхуурах нь амжилтаас тань чангаах болно гэдгийг санаарай. Учир нь энэ сар танд олон сайхан боломжийг нээж өгөхийн зэрэгцээ санхүүгийн хувьд ч таатай байна гэдгийг од эрхэс зөгнөж байна. Од эрхэсийн зөгнөсөн таатай байдлыг хэрэгцээт зүйлээ худалдан авах, шаардлагатай хөрөнгө оруулалт татахдаа ашиглаарай. Санхүүгийн байдал хэвийн байх боловч хэтрүүлэн зардал гаргах хэрэггүй эс бөгөөс сарын сүүлээр санхүүгийн хямралд орно.
Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлалын шинэ харилцаа таны амьдралын хэмнэлд өөрчлөлт оруулна. Хавар, хайр нийлснээр та энэ сард хөнгөмсөг хөөрүү болох хандлагатай байна. Гэр бүлтэй хүмүүс орон сууц худалдаж авах, хүүхэдтэй болох сайхан мэдээгээр тавдугаар сарыг үдэх бололтой.
Эрүүл мэнд: Ажлын ачаалал, стресс, сэтгэл санааны хямралаас үүдэн хэтрүүлэн идэх нь олон өвчний суурь болж болзошгүй. Тиймээс хоолны дуршилдаа анхаарал хандуулахыг хичээгээрэй. Эрүүл агаарт гарч, спортоор хичээллэвэл тустай. Гэхдээ бэртэж гэмтэхээс болгоомжлоорой.
МЭЛХИЙ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэхэд анхаарах үе. Өөрийгөө харуулах цаг нь ирж. Тодорхой зорилго тавьж түүнийгээ биелүүлэхэд бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Энэ үед банкинд данс нээвэл их хэмжээний хадгаламжийн үүд нээгдэнэ. Санхүүгийн байдал маш сайн байна.
Гэр бүл, хайр дурлал: Хайр сэтгэл идэвхиж хосуудын харилцаа сайжирна. Амьдралын идэвхтэй хэмнэл нь танд эерэг энерги, эрч хүч бэлэглэнэ. Гэр бүлдээ та үүрэг хариуцлагаа хангалттай биелүүлж чадаж байвал таныг гэх дэмжлэг улам нэмэгдэнэ. Энэ нь таныг ажил хэрэг, бизнестээ амжилт олоход том түлхэц болно.
Эрүүл мэнд: Спортоор хичээллэж, зөв зохистой хооллож, дэмий зуршилд бүү автахгүй байхыг хичээгээрэй. Сэтгэл санаагаа тайван байлгах үүднээс өөртөө цаг гаргаж, санаа нийлсэн хүмүүстэй тогтмол харилцан яриа өрнүүлж байх хэрэгтэй.
АРСЛАН
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил ихтэй, маш сайн ажиллах cap. Гадаад албан томилолт, аялал зугаалгаар явах зэргээр ажлын хоногууд зугаатай өнгөрнө. Мөнгө санхүүгийн хувьд сарын эхээр их хэмжээний мөнгө дэмий үрэгдэх юмуу алдаж гээх магадгүй тул болгоомжлоорой. Харин сарын сүүлээр хөрөнгө оруулалт нэмэгдэх эсвэл санхүүгийн байдал сайжрах боломж бүрдэнэ.
Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүс хайр дурлал, түншийн харилцаандаа бие даасан байдлаа бэхжүүлж, өөрийгөө таньж мэдэх тал дээр илүү анхаарлаа хандуулаарай. Хосуудын амьдралд гүнзгий, хүчтэй өөрчлөлт гарна. Заримд нь таатай, заримд нь таагүй байхыг анхаараарай.
Эрүүл мэнд: Хоолны дэглэмээ сайжруулахад анхаараха хэрэгтэй. Сарын сүүлээр аливаа зүйлийн утга учир, философид ихээхэн анхаарал хандуулах бололтой. Өөртөө хэт ачаалал авахаас зайлсхийж, амралт, ажлаа зохицуулах хэрэгтэй.
ОХИН
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил үйлс хэвийн байх болно. Албан тушаал дэвших, байр сууриа бэхжүүлэх боломжтой. Бизнес эрхлэгчид чухал түнштэй холбоо тогтоох магадлалтай. Бүх зүйлийг цаг тухайд нь хийхийг хичээгээрэй. Санхүүгийн байдал сайжрах бүрэн боломжтой ч бүх зүйл таны хичээл зүтгэлээс шалтгаална.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сард ганц бие хүмүүсийг сэтгэл догдлуулсан харилцаа хүлээж байна. Гадаад төрхдөө анхаарснаар эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж чадна. Ойрын өдрүүдэд романтик адал явдал цөөнгүй тохиолдоно. Гэр бүлтэй хүмүүс харилцаагаа сайжруулах, тогтворжуулахад онцгой анхаарах хэрэгтэй. Гэхдээ зарим хүмүүс гэр бүлээс гадуур харилцаанд сэтгэл татагдаж мэдэх юм.
Эрүүл мэнд: иеийн байдал сайн байна. Бага зэргийн гэмтэл авах, хөнгөн ханиад тусах магадлалтай. Өөрөө бие даан эмчилгээ хийх хэрэггүй. Ямар ч тохиолдолд мэргэжлийн эмчид хандаарай.
ЖИНЛҮҮР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Аливаа чухал ажлыг бусдад найдан даатгалгүй өөрөө гардан хийх нь хүндрэлийг давах хамгийн зөв стратеги болно. Зарим хүмүүс назгайрч, өөрийн үүрэгт ажлыг бусдад тохохыг хичээнэ. Хариуцлагаас зайлсхийлгүй үүргээ биелүүлэх хэрэгтэй. Санхүүгийн байдал тогтвортой байна. Хөрөнгө оруулалт хийх, томоохон эд зүйл худалдан авахад таатай үе биш тул түр азна. Орлого тогтсон эх үүсвэрээс орж ирнэ. Сарын сүүлээр садан төрөл санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүнд амьдралыг нь үндсээр нь өөрчлөх романтик учрал тохионо. Ерөнхийдөө хөнгөмсөг хөөрүү болох магадлалтай тул буурьтай байхыг хичээ. Гэр бүлтэй жинлүүрийнхэн шинэ байр сав худалдаж авах бололтой. Зарим нь гэртээ шинэ хүнтэй болно.
Эрүүл мэнд: Хоолны дэглэм барьж, хүнсний чанартаа анхаарах шаардлагатай. Ногоо жимс түлхүү хэрэглэ. Унтахын өмнө усанд орж, эрүүл агаарт салхилж ядаргаагаа тайлж байгаарай.
ХИЛЭНЦЭТ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил төрөл, мөнгө санхүүтэй холбоотой асуудалд шийдэмгий байх шаардлагатай. Санал болгоныг сайтар нягтлан шалгаж байж, шийдвэр гаргаарай. Орлого багатай ажлаас ч татгалзах хэрэггүй. Сарын сүүлээр дарга тань чухал ажил даалгана. Цаг заваа зарсаны хүчинд уг ажлыг амжилттай хийж гүйцэтгэнэ. Сарын эхээр орж ирэх мөнгө саатах боловч сарын дундаас хойш байдал тогтворжино. Итгэлтэй зүйлд л хөрөнгө оруулаарай. Санхүүгийн асуудлаар түншүүдтэйгээ муудалцахаас зайлсхийгээрэй.
Гэр бүл, хайр дурлал: Та олны анхаарлын төвд байна. Үнэхээр сэтгэлд нийцтэй нэгэн байгаа бол бат бэх харьцаа тогтооход болохгүй гэх зүйлгүй. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд сэтгэл санааны дарамтанд орж болзошгүй cap. Асуудлын гол нь таны түрэмгий авирт байгааг ойлгох хэрэгтэй. Ханьтайгаа эв зүйгээ хичээвэл танд л хэрэгтэй.
Эрүүл мэнд: Эрүүл байхын тулд ногоо, загасыг хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй. Унтахынхаа өмнө эрүүл агаарт гарч, ном унших зэргээр тархиа амрааж хэвшээрэй.
НУМ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Олон сонирхолтой ажилд гар бие оролцоно. Та бусдын хувьд үзэл санааны удирдагч нь болно. Харин бүх юмыг зэрэг хийхээр барьж авбал амжихгүй. Танд ямар нэгэн чухал төслийг хариуцуулна. Та бүтээлч хүн гэдгээ харуулаарай. Хамтран ажиллах ашигтай санал хүлээн авна. Хамтран ажиллах ашигтай саналыг хүлээж авсанаар мөнгөөр гачигдахгүй болно. Ажлыг их бага гэж ялгалгүй сэтгэл гарган хийвэл санхүүгийн хувьд хараат бус болно.
Гэр бүл, хайр дурлал: Хайртай хүнтэйгээ сайхан харьцаатай байж, цагийн ихэнхийг хамтдаа өнгөрүүлнэ. Зарим тань гэрлэх шийдвэр гаргана. Гэр бүлтэй хүмүүсийн тухайд хов жив, бусдын үгээр үг хийхээс болгоомжлоорой.Асуудлыг хүндрүүлэлгүй бага дээр нь шийдэхийг хичээгээрэй.
Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ халдварт өвчин, хоолны хордлогоос сэргийлээрэй. Мөн хувийн ариун цэврийг чандлан сахиж, хүнсний чанартаа анхаарах хэрэгтэй.
МАТАР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Санаачлагатай байх cap. Байгууллагынхаа ажил төрлийг сайжруулах санаа оноо төрвөл зоригтойгоор удирдлагадаа мэдэгдэж, хэрэгжүүлээрэй. Энэ нь байгууллагын зүгээс таны авьяас боломжийг зохих ёсоор үнэлэх боломжийг олгох юм. Мэдлэг чадвараа сайжруулахад тохиромжгой үе. Мөнгөтэй холбоотой асуудлыг бие даан шийдвэрлэх хэрэгтэй болно. Энд бусдаас тус эрэх хэрэггүй. Зарим тань илүү цагаар ажиллаж, орлогоо нэмэгдүүлнэ.
Гэр бүл, хайр дурлал: Гэнэтийн дурлалтай тулгарч болзошгүй. Таны шинэ хайрын эзэн хамт ажилладаг юм уу, найзлаад удсан нэгэн байх бололтой. Харин гэр бүлтэй хүмүүст хайр дурлалын харилцаанд олон асуудал, маргаан гарна. Гэр бүлээ эрхэмлэдэг бол хоосон хардалт, үл итгэсэн байдал гаргахгүй байхыг хичээгээрэй.
Эрүүл мэнд: Ядарсанаас үүдэлтэй хямрал нүүрлэнэ. Тиймээс ажил амралтаа хатуу чанд зохицуулж, сайтар амарч байхыг зөвлөе.
ХУМХ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Хувиараа бизнес эрхлэгчдэд ээлтэй cap. Ажил хэргийн харилцаа холбоо бэхжинэ. Хүсэл мөрөөдөл, боломж бололцоо, авьяас чадвараа бусдад илэрхийлэн харуулахаас эмээх хэрэггүй. Удирдлагадаа шинэ санал санаачлагыг зоригтой дэвшүүлж болно. Шинэ мэргэжил эзэмших, мэргэшүүлэх сургалтанд хамрагдахад таатай. Орлого тогтмол орохын зэрэгцээ шагнал урамшуулал хүртэнэ. Гэхдээ ар гэртэй холбоотой зардал ихсэх болохоор тооцоотой байсан нь дээр.
Гэр бүл, хайр дурлал: Хувийн амьдралын хүрээнд сэтгэл догдлуулсан мөч олон тохионо. Ганц бие хүмүүс романтик мөрөөдөлд автана. Идэвхтэй эрэл хайгуул хийвэл ханиа олох боломжтой. Гэр бүлтэй хүмүүст амаргүй үе. Хамаатан, садан төрөлтэй холбоотойгоор хосын харьцаа хүндрэнэ. Тэд таны амьдралд хөндлөнгөөс дэндүү оролцоод байгаа юм шиг санагдаж болзошгүй.
Эрүүл мэнд: Жимс ногоог хүнсэндээ илүү их хэрэглээрэй. Явган аялал, хөдөлгөөнт хэв маяг эрч хүчээр цэнэглэж өгнө.
ЗАГАС
Ажил хэрэг, мөнгө санхүү: Өөрийгөө хөгжүүлэх сар. Хариуцлагатай үүрэг даалгавар хүлээж авах эсвэл том төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах ажлын санал ирэх бололтой. Зарим нэг саад бэрхшээл тулгарах ч өдөр бүр эрч хүчтэй байж, урдах ажлаа хийснээр эцэстээ та бүхнийг ялна. Өрсөлдөгч нар ажилд тань нэлээд саад бэрхшээл учруулахаар байна. Хэрэггүй зүйлд мөнгөө үрэх тохиолдол гарна. Мөн урьдчилан төлөвлөөгүй зардал гарна. Энэ мэт эдийн засгийн асуудал тайван байдлыг тань алдагдуулж, стресс үүсгэнэ.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сард таны романтик зан чанар илүү илэрч гарна. Харин ганц бие хүмүүс хайрын эрэл хайгуулд гарахад бэлэн, энэ бол амжилтын тал нь. Зарим нь шохоорхсон хүнтэйгээ танилцаж чадна. Гэвч харилцаа нэг их удаан үргэлжлэхгүй. Хэтэрхий их юм бодож санаагаа зовоох хэрэггүй.
Эрүүл мэнд: Амьдралын суугаа хэв маяг, хөдөлгөөний дутагдалд орохоос сэрэмжлэх хэрэгтэй. Яагаад гэвэл, цусны эргэлтийн систем доголдох аюултай. Өөртөө цаг зарцуулж, эрч хүчтэй байж, эрүүл мэнддээ гойд сайн анхаарах хэрэгтэй гэж зөвлөж байна.
Холбоотой мэдээ