Төмөр зам ба байр суурь | News.MN

Төмөр зам ба байр суурь

Төмөр зам ба байр суурь

Засгийн газраас өнгөрсөн сард Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн 413 км төмөр замыг эхний ээлжинд барих шийдвэр гаргасан нь улстөрчдийн дунд маргаан дэгдээсэн хэвээр байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Л.Элдэв-Очир нар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 200 гаруй км төмөр замыг эхэлж барьж дуусгах нь Монгол Улсад ашигтай.  Хятадын тал Монголын төмөр замыг угтуулан замаа тавьсан байхад тойруулж Тавантолгой-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барих шийдвэр гаргасныг ойлгохгүй байна” гэж байр сууриа илэрхийлсэн.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Хөндлөн буюу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих нь цус ойртолтыг холдуулах ач холбогдолтой" гэж тайлбарласан.

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 413 км төмөр замыг эхэлж барих нь Монголд ач холбогдолтой. Төмөр зам Монголын нутагт хэдий урт тавигдана, тэр хэрээр олон хүн ажилтай байж, ашигтай тусна” гэдэг байр суурь илэрхийлсэн. Талуудын байр суурийг энэ долоо хоногийн “VS” буландаа онцолж байна.


З.ЭНХБОЛД: САЙНШАНДАД НҮҮРС УГААГДАЖ БАЙЖ ӨРТӨГ НЭМЭГДЭНЭ 

Бид Цаонфэйдянь боомт дээр зогсож байна. Нүүрс ачдаг усан онгоцны хажууд байна. Манай Тавантолгойн нүүрс энд ирж байж үнэд хүрнэ. Сайншандын төмөр замыг эхлүүлснээр манайд ашиг ирнэ. Манай улсын нутгаар явж байгаа төмөр замын км болгон манай улсын ашиг. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Л.Элдэв-Очир нар эсэргүүцээд байгаа.  Тэд Хятадын нутгаар төмөр замыг түлхүү явуулах сонирхолтой. Тэгэхээр Д.Хаянхярваа, Л.Элдэв-Очир хоёрыг Хятадын УИХ-ын гишүүд үү, Монголын парламентын гишүүн үү гэдэг асуулт гарч ирнэ. Энэ хоёр гишүүн төмөр замыг Хятадын нутгаар хол явуулах гээд байна.

Бид зөвхөн энэ 413 км төмөр замыг барих гээгүй. Ахиад Чойбалсан орно. Чойбалсан орох юм бол дахиад Хөөт ороод дахиад 600 км яваад Бичигтийн боомтоор гарах юм бол бүр ойрхон. Монголын нутгаар төмөр зам хэдий чинээ их явна, төдий чинээ төмөр замчин ажилтай болно. Монголын нутгаар төмөр зам хэдий бага явна, төдий чинээ олон Хятадын төмөр замчин ажилтай болно. Энд ус байхгүй, Сайншандад ус байгаа. Сайншандад нүүрс ирж угаагдаж байж өртөг нэмэгдэнэ.

Монголын нутаг дээр нүүрсийг өртөг нэмэхгүйгээр шууд гаргах гэсэн хүмүүс энийг дэмжээд байгаа юм. Өртөг нэмэх гэж байгаа Ерөнхийлөгчийн санаа бол энд авчирч угаана, Монголын нутгаар дахиад 400 км ээр илүү явна. Энэ 400-г энд авчирч байгаа. Дараагийн удаа Бичигтээр орно, Бичигтээр орох юм бол ялгаагүй, Хятадын нэр бүхий боомтууд дээр ирнэ. 2014 оны гэрээгээр манайх нүүрс гаргах эрхтэй болсон.

Төмөр замаар манай нүүрс хэчнээн хурдан гарна, төдий чинээ манайд ашиггүй. Хэчнээн удаан манайхаар гарна, төдий чинээ ашигтай.  Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа хажууд байна, эдний хүмүүс ажилтай болно гэсэн үг. Хурдан гарчихвал эдний хүмүүс ажилгүй.

Л.ЭЛДЭВ-ОЧИР: ДАХИАД НЭГ ОВООЛСОН ШОРОО ҮҮСГЭНЭ

Урагшаа явсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа шийдээгүй, далангийнх нь хэрүүл дуусаагүй. Идэж уусан улсууд нь зугтаж алга болсон. Дутуу орхисноо дуусга.

Энэ асуудлаа шийдээгүй байж зүүн тийшээ дахиад 400 гаруй км төмөр зам барина гэх.  Дахиад нэг овоолсон далан шороо үүсгэх гээд байгаа юм уу?

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барьж дуусгахгүй бол 100 гаруй хүн нас барлаа, олон залуусын амьдрал үрэгдэж байна. Тээвэр хийж байгаа 1400 гаруй жолооч нар байна. тэд гамшгийн нөхцөлд амьдарч байна.

Нүүрс худалдан авагч тал нь Хятад. Хятадын компаниуд энэ тээврийн асуудал дээр төмөр замд хөрөнгө оруулахад бэлэн байгаа. Цаанаасаа төмөр зам ирчихсэн. Наанаасаа бид төмөр замаа холбож өгч чадахгүй зовлонгоо эдлээд олон жил боллоо.

Тавантолгой-Гашуунсухайтын  төмөр замын хөрөнгө оруулалтаа хэдэн жилийн өмнө хувийн хэвшил шийдсэн байсан. Шинхуа компани Хятадын талдаа төмөр замаа хийчихсэн, өөрийн гэсэн төмөр замтай болчихсон, Монголоос очиж байгаа нүүрсийг далайн боомт хүртэл дотоодынхоо тарифаар хөнгөлөлттэй нөхцөлөөр тээвэрлээд өгье гээд санаа тавиад байгаа.

Бид хөрөнгө оруулалт дээр гол худалдан авагчаа оруулах бодлого барих ёстой. Хятадууд орж ирэхэд бэлэн байгаа. Сэтгэл гаргаад зүтгүүлчихвэл их амархан шийдчихнэ. Улс төр гэдэг юм бизнесийг олон салбарт боомиллоо. Тэрний л жишээ энэ болж байна.

Д.ХАЯНХЯРВАА: ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ЗАМАА БАРИХ ЁСТОЙ

“Тавантолгой Гашуунсухайт хооронд 267 км зам тавих гээд ажлыг нь эхлүүлээд 280 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 736.4 тэрбум төгрөг зарцуулсан байгаа. Энэ замын 56-60 хувийн ажил нь хийгдсэн гэсэн мэдээлэл өгсөн. Хятадууд цаанаасаа Гашуунсухайт хүртэл төмөр замаа тавьсан. Манайх наанаас нь замаа бариад очвол нүүрсээ гаргах бүрэн боломж бүрдсэн байгаа. Хэрвээ манайх энэ замаа барьсан байсан бол өнөөдрийн Тавантолгойн 800 тэрбумын ашиг хамгийн багадаа тав дахин нэмэгдэх боломжтой байсан. Энэ чинь дөрвөн их наяд төгрөг шүү дээ. Дөрвөн их наяд төгрөгийн ашиг олох боломжийг бид алдчихаад байхад яагаад энэ замаа гүйцээж барьж болохгүй байгаа юм бэ гэдэг асуудал дээр сэтгэл эмзэглэж байна. Хэрвээ төмөр зам барих мөнгө байгаа бол Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн зам шинээр барьж байхаар эхлүүлсэн замаа гүйцээх хэрэгтэй.

Хятад манайхаас нүүрс авах гээд бүх дэд бүтцээ бий болгосон байхад бид замаа дуусгах ёстой шүү дээ. Тавантолгойгоос- Зүүнбаян руу 414 км төмөр зам барина. Үүнд 750 тэрбум төгрөг зарцуулна гэж байгаа юм. 280 сая ам.доллораар төмөр зам бариад 50,60 хувьтай байгаа улс энэ хэмжээний мөнгөөр 414 км төмөр замын дэд бүтцийг хийж чадах уу.

Ингээд зогсохгүй Зүүнбаянгаас урагшаа 260 км Хангимандал чиглэлийн төмөр зам тавина гэж байгаа. Нүүрсний үнэ өндөр байгаа дээр ахиухан нүүрс гаргаад дараа дараагийн дэд бүтцийн асуудлаа шийдэх ёстой байтал ҮАБЗ ингэж шийдсэн гээд байгаа. Үнэхээр ойлгохгүй байна.

Д.СУМЪЯАБАЗАР: УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛТОЙ ХОЛБООТОЙ ТӨМӨР ЗАМ 

Өнгөрсөн онд нүүрсний үнэ өссөнөөр төсөвт орж ирсэн мөнгөөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барина. Зүүнбаянгийн төмөр зам “Эрдэнэс Таван толгой”-н IPO хийхэд хурдасгуур болно гэж харж байгаа. Мөн эдийн засгаасаа илүү нийгмийн тооцоолшгүй үр ашигтай.

Энэ хөндлөн төмөр замыг манай Засгийн газар, эсвэл Х.Баттулга Ерөнхийлөгч болоод шийдсэн зүйл огт биш. Социализмын үед “Уул уурхайн бүтээн байгуулалтын зам” гээд зургийг нь гаргачихсан байдаг.

Цаашдаа энэ зам нийгэмд өөрчлөлт бий болгож, хүмүүс аймаг дамжиж шилжиж, солилцоо бий болно. Цаашдаа хөндлөн замыг аль болох тавих хэрэгтэй, Дорнодоос Говь-Алтайн чиглэлд ч юм уу. Цус ойртолт ихэсч байна гээд буй. Тэгвэл үүнд ч нөлөөлөх, улсын тусгаар тогтнолтой холбоотой, ач холбогдолтой зам.

Гашуунсухайтын төмөр замыг ч мөн барина. Энэ замыг барихад дотоодын аж ахуйн нэгжүүдээ уриалаад ч хөрөнгө босгох боломжтой. Улстөржихгүй л бол энэ хоёр замыг Монгол Улс нөөцөө шавхаад ч болов барих бүрэн боломжтой.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2019-05-01 223.62.212.81

DOLGORSURENGIIN HUUHDUUD BOL ER HUNII HUDARGAGUI LALRIIN ERCHUUD

Avatar

Иргэн 2019-05-01 66.181.180.230

Овоолсон шороо болж үлдсэн Төмөр замын 280 сая долларын ЛУЙВРЫГ ЗҮГЭЭР ОРХИЖ БАЙГАА ЮМ УУ. Эхлээд үүнийгээ шийдье.

Avatar

Төмөр замчин 2019-05-01 202.9.42.58

Ер нь төмөр замын хөгжлийг маш нарийн тооцоолсон олон жилийн бодлогоор мэргэжлийн түвшинд хийдэг нь олон улсын жишиг. Манайд бол улс төрчид шууд нэг боомтоос юмуу эсвэл сайд болоол нэг хуудсан дээр гаргачихна. Асуудал ердөө л энэ. Аль нь ч байгаа оноход хэцүү. Зардалаа эргэн төлөх хугацааг үндэслэн төслийг хэрэгжүүлдэг.

Avatar

Барь 2019-05-01 139.5.218.53

Төмөр зам барих боломж нь байдаг л юм бол шууд барь. Элдэв том компаниудын үгээр бол улс орон хөгжихгүй ээээээ

Avatar

зочин 2019-05-01 139.5.219.154

Алтанхуягийн ЗГ энержин Ресур тавих абйсныг болиулж зогсоон өөрсдөө мөнгө идэх гээд Энэ жанхуу хутгалдаж орсон. Эд нар мөнгөө л бодох юм. Энэ замд хичнээн олон хүн үхэж олон мянган хүн өнчирч байгааг тоохгүй юм. Төмөр зам байсан бол хайран залуус элэг бүтэн бах байлаа.

Avatar

Зочин 2019-05-01 103.229.122.20

Эхлүүлсэн, богино төмөр замаа яаралтай дуусгаачээ. Энд тэнд баахан овоолсон шороо л үлдэх нь. Тэр хэдэн хүрзтэй цэрэг чинь бага хэмжээний шороо овоолохоос цааш юм хийж чадахгүй ш дээ. 21 зуунд техникийн хүчээр хурдан барьж байхад 19-р зууны юм яриад байх юм.

Avatar

Зочин 2019-05-01 66.181.160.52

Монголчууд бид Үндсэн хуулийнхаа дагуу сонгууль хийгээд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраа сонгочихсон байгаа. Тэд ард түмнээ төлөөлөөд ямарч шийдвэр гаргах мөн хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Өөдтэйхэн амбаарч барьж үзээгүй мөртлөө төмөр замын талаар баахан цэцэн мэргэн хэрүүл х****л хийсэн хүмүүс. Улсын хөгжил цэцэглэлтэд тэд биш хэрүүлчид хор хохирол учруулаад байнаа. Өөр өөрсдийнхөө хариуцсан ажлыг хийцгээвэл ямар вэ хүмүүс ээ.

Avatar

жаргалан 2019-05-01 66.181.186.132

түрүүчийн ерөнхийлөгч улсын хөгжлийг саатуулсан идэх уухын төлөө
авьяасаа зориулсан,,, одоо өөрийгөө өмөөрч ҮНЭНГИЙН хэлсэн
хүн бүрийг загнасан арчаагүй эрийн дүрд хувирчэ

Avatar

Зочин 2019-05-01 66.181.164.214

СУМЪЯАБАЗАР САЙД МАААШ ОЙЛГОМЖТОЙ ТАЙЛБАРЛАЖ ДЭЭ, ДООРХ ЭБИ-ГИЙН ТРОЛЛУУД, СУГАНЫ ҮСНҮҮД МИНЬ ЭЭ

Avatar

жаргалан 2019-05-01 66.181.186.132

хүмүүс хийх буй ажлыг дэмжихийн оронд төрийн дээд удирдлагыг ямагт муу хэлж байгаа нь ажилд саад болно … Ерөнхийлөгч ард түмний элч сонгогдсон
дайчин эр………… түрүүчийн ерөнхийлөгч асан улсын хөгжлийг

Avatar

зочин 2019-05-01 202.21.103.86

Бид үнэхээр аз нь харьсан хүмүүс юмаа ийм ерөнхийлөгч, сайд дарга нартай яаж ч бодсон эхлэлийг нь тавьсан төмөр замаа дуусгаач дээ. Эсвэл та нар хэрүүл хийж байгаад алийг нь ч барихгүй өнгөрөх башир аргаа хэрэглэх гэж бн уу? Сонгуулийн чинь шоу эхэлчихсэн уу? Үнэн л******д хойд насандаа зовж, хийсэн лай ланчиг чинь үр хүүхэд чинь ирнэ дээ. Мэргэжлийн байгууллагаасаа зөвөлгөө аваач, төрийн бус байг.аа ашиглаач тэнэг мал Баттулгаа

Avatar

Зочин 2019-05-01 202.179.27.17

Yaj ch bodson ehleed gashuun suhait

Avatar

Иргэн 2019-05-01 203.91.115.40

Женко зда минь Овоолсон шороогоо дуусгаачээ

Avatar

1+ 2019-05-01 66.181.161.88

Ерөнхийлөгч Баттулгад 5 Толгойн хувьцааг өгөөчээ! 31 гэр бүл болоод ажиллаж болохгүй юм уу?

Avatar

Зочин 2019-05-01 66.181.161.119

Хүүк гэж хоосон толгойлсон н**ш бн.ЭТТолгойн хувьцааны ноогдол ашиг тараана гэж хөөрөөд байсан.Төмөр замын зөв шийдвэр нь ноогдол ашгийг нь хэд дахин өсгөх байсан.Ямар ч хийсэн зүйлгүй Хүүк улсдаа ганц ажил хийсэн нэртэй үлдэх байлаа. Оюунэрдэнэ гэж цагаан захтан бас хувьцааны ноогдол тараахгүй баялагын сан үүсгэнэ гэж бсан.Эцэст нь Женкогийн төмөр замд орж дуусаж бн.Ашигтай ажиллсан биш тэнэгүүдийн улс төр,цавчаа болоод дуусах юм бн.

Avatar

монгол иргэн 2019-05-01 202.131.236.170

Нэгэнт гал тэрэг хөдөлсөн тул зоригтой ажиллаад зүүбаянгийн төмөр замаа хурдан ашиглалтанд оруул, хэн нь зөвийг ард түмэн ойлгох болнооо. Цаашлаад зүүн тийшээ төмөр замаа тавих хэрэгтэй. Энэ бол МОНГОЛ улсын эрх ашигт бүрэн нийцнэ.

Avatar

Зочин 2019-05-01 66.181.161.119

Монголчууд 3 дахь боомтоо ярьж бн.Тяньжин Владивосток одоо энэ.Хамаг баялаг урсана гэсээр гацаасан Гашуунсухайт Бичигтийн төмөр зам нь улс юм болохооор тавигдах шийдвэр гарж бн.Женко тэнэг ямар ч гадны гар хөл биш.Иргэдийн мэдлэг сайжрах хэрээр үзэн ядагдаж түмний х****л идэх хоосон толгой.Нэг компанид атаархаж улсаа хорлосон бн.Ямар ч мэдлэггүй хоосон хийрхэж байсан бн.

Avatar

Нэргүй 2019-05-01 103.9.90.130

Таван толгойн Төмөр зам ХХК-ийн ажлаа хурдан эхлүүлээчээ.

Avatar

Зочин 2019-05-01 66.181.161.61

тэр хол явсан нүүрс хог болнодоо хэн ч авахгүй

Avatar

Bid 2019-05-01 202.131.225.150

Jenco battulga Zii enkhold nar tumur zamaas hol bai. ovoolson shoroo bgaa teriigee ochij tumur zam tavij og. daraa n chadsan bval demjine sh dee

Avatar

зочин 2019-05-01 202.55.191.130

нэгэнт эхэлсэн ажлаа дуусгавал дээр байхаа. тэр далан нь байгалийн элэгдэлд ороод дууслаа, хайранч мөнгө, энэ булшилсан мөнгөнд хэн хариуцлага хүлээх юм бэ. бүтээн байгуулалтаар улс төр хийхээ болимоор байна.

Avatar

Ж 2019-05-01 202.55.188.42

Ойрхон замаа эхлээд тавьчаасай

Avatar

Зочин 2019-05-01 182.160.38.35

Үнэ өндөр үед нүүрсээ хурдан гаргах хэрэгтэй. Хятадуудын ТЗ -аар их явбал тэд хожчихно гэх нь новшийн зан, мангуу хүний яриа. Хятадын эрх ашгийг харж үзэхгүйгээр яаж монгол хөгжих юм бэ? Ямар их тэнэглэл вэ? Үнэндээ MCS -ийг хохироох гэсээр Монголоо хохироох нь увайгүй хүмүүсийн ажил. Тэр Оджаргал нь яасан ч даруухан номхон нөхөр юм бэ? Тэр ТЗ -ынхаа даланг хурдан сэргээхгүй бол …..

Avatar

зочин 2019-05-01 202.9.42.81

Улс төрчид хутгалдсан ямарч бүтээн байгуулалт урагшаа ахихгүй шдээ .

Avatar

иргэн 2019-05-01 202.131.227.82

тАВАН ТОЛГОЙ-ГАШУУН СУХАЙТЫН ЧИГЛЭЛ БОЛ MCS-ийн нүүрсний бизнесээ, харин ТАван толгой_ зүүнбаян чиглэлийн төмөр зам бол Улсын эрх ашгийн өмнөөс баригдаж байгаа төмөр зам. ялгаа нь энд байгаа биш үү.

Avatar

MAN dahi diplomatchidiin buleg turiin erhiig avsan tsagt mongol saihan bolno gedegt bi itgedeg 2019-05-01 66.181.166.253

Jenko bol ediiin zasgiin a*******n l yum bna. burr shiidtsen tomilogdtson ediin zasgiin a*******n.

Avatar

Зочин 2019-05-01 202.9.42.39

270 км зам л тавиулахгүй мөн ч хорлонтой Жонхуу юм даа.

Avatar

Zochin 2019-05-01 66.181.166.196

Jenco-d 280 saya dollar buyu 600 terbum tugrug ugch 267km tumur zam barih ajliig uguud ovoolson shoroo bolson.Odoo 700 terbum uguud 400km barij amjih u? Uhaan dutaad bgaan bishuu.

Avatar

! 2019-05-01 43.228.129.131

Тавантолгой – Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нүүрс тээвэрлэнд урагшаа Замын Үүдээр гарсан ч болно, хойшоо Улаанбаатарын шахмал түлшний үйлдвэрийг нүүрсээр хангана, ийм ач холбогдолтой юм.

Avatar

Зочин 2019-05-01 66.181.166.196

600 terbum 267 km ovoolson shoroo. 700 terbum 400km amjih u? tal ovoolson shoroo boloh bh da.

Avatar

A 2019-05-01 66.181.161.71

Eldev,haynaa 2 bolio ymarch medleggui uim

Avatar

монгол иргэн 2019-05-01 202.131.236.170

Монголоос очиж байгаа нүүрсийг далайн боомт хүртэл дотоодынхоо тарифаар хөнгөлөлттэй нөхцөлөөр тээвэрлээд өгье гээд санаа тавиад байгаа. Энэ Элдэв очирын иш татан хэлж байгаа үгэнд их л эрх ашиг харагдаад байна даа. Хятадууд нэг л өдөр тарифаа нэмээд гэдийгээд сууна шүү дээ. Оросууд яаж нефтийн үнээ нэмээд байгаа билээ. Хууртаж, шар тос үмхэж бологүй шүү. Дотоододоо нэмүү өртөг нэмж, ард олооо цалинтай байлгаж, хэцүү ч гэсэн зүүн зүг рүү зам тавих нь стратегийн ач холбогдолтой зөв.

Avatar

мгл 2019-05-01 202.72.245.122

Зүүнбаян-Тавантолгой төмөр замыг заавал барих ёстой 2010 оны баталагдсан бодлого хэрэгжих ёстой.Тавантолгойн нүүрсээ бид ашиглаж УБ аа утаагүй болгомоор байна Аж үйлдвэрээ хөгжүүлмээр байна. Зүгээр л Гашуунсухайтаар гаргаж зараад идмээргүй байна
Хангийн зам бол Хятадын эдийн засгийг дэмжсэн зам шүү дээ сайн бод Ухаар Монголоо гэсэн сэтгэлээр бод Замын Үүдээ өргөжүүлэн тэлэх талыг Хятадын талд тавь Эрээн ЗМҮдийн Хос төмөр замаа бүрэн дүүрэн ашиглаач УБТЗ чүүдээ ????

Avatar

монгол 2019-05-01 64.119.18.22

Австрали, Индонези, Орос зэрэг нүүрсний арвин их баялагтай, далайд гарцтай орнуудтай манайх өрсөлдөх ямар ч боломжгүйг хэн ч ойлгоно шүү дээ. Ерөнхийлөгчийн багийн яриад байгаа, Орос, хятадын төмөр замаар дамжуулж нүүрсээ далайд гаргана гэдэг бол зүгээр л мөнгө идэх арга, монголыг хорлох гэж байна

Avatar

аа 2019-05-01 202.131.238.98

Сумьяабазар Жонкуу 2 махан тологой хэвээрээ байгааг л харуулж бна. ЭлдэвОчир безнес хүний хувьд эрүүлээх сэтгэж байна:Зика бол яахав дэ угаасаа л иймш дэ

Avatar

Зочин 2019-05-01 203.169.49.102

Фракцуудын эрх ашгийн зөрчлөөс болоод төмөр замын бүтээн байгуулалт бас гацаанд орох уу. хм?

Avatar

Зочин 2019-05-01 202.179.25.146

Мөнгө идэх арга

Avatar

Зочин 2019-05-01 64.119.19.225

Hereglechsee oir baih n yamar ch businesst mash tom davuu tal bii bolgodoag. Harin mongol businesst ** boloh zugtaj toiroh gedeg

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж