“B-2 Spirit” стратегийн бөмбөгдөгч онгоцны дотор талыг харуулав

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

“B-2 Spirit” стратегийн бөмбөгдөгч онгоцны дотор талыг харуулав

“B-2 Spirit” стратегийн бөмбөгдөгч онгоцны дотор талыг харуулав

Цэргийн сэтгүүлч, продюссер Жефф Болтон Youtube хуудаст АНУ-ын “B-2 Spirit” стратегийн бөмбөгдөгч онгоцны дотор талыг харуулсан дүрс бичлэг байршуулжээ. "Үл үзэгдэгч" хэмээн нэрлэгддэг тус онгоцны дотор талыг харуулсан бичлэг өмнө нь олон нийтийн сүлжээнд тавигдаж байгаагүй аж.

“B-2 Spirit” нь түүхэн дэх хамгийн үнэтэй онгоц юм. Нэг бөмбөгдөгч онгоц (тоног төхөөрөмжгүй) тэрбум ам.доллараар үнэлэгддэг бол бүрэн тоног төхөөрөмжтэй нь түүнээс хоёр дахин илүү үнэтэй байдаг аж. Эх сурвалжуудад мэдээлснээр, “B2 spirit” онгоц нь агаарын довтолгооноос хамгаалах системийн радарт илэрдэггүй нууц технологиор хийгдсэн, дэлхийн цорын ганц стратегийн бөмбөгдөгч онгоц аж. Анх ЗХУ-ын гол объектуудад цөмийн цохилт өгөх зорилгоор бүтээж эхэлсэн байна. Энэхүү онгоц нь 15200 метрийн өндөр хүртэл нисэх боломжтой бөгөөд ямар ч өндрөөс цохилт өгөх чадвартай аж.

“Northrop corporation” "B2 spirit" онгоцыг 1989 оны долдугаар сарын 17-нд бүтээжээ. Нийт 21 ширхэг үйлдвэрлэгдсэнээс 20 нь зэвсэглэлд байгаа бол нэг нь хөөрөх үедээ техникийн шалтгааны улмаас осолджээ.

Энэхүү онгоц нь цөмийн болон ердийн бөмбөг тээвэрлэдэг бөгөөд тус бүр нь 230 кг бүхий 80 ширхэг GPS хиймэл дагуулын чиглүүлэгчтэй Мк82 JDAM ухаалаг бөмбөг, эсвэл тус бүр нь 1100 кг жинтэй 16 ширхэг В83 цөмийн зэвсэг тээвэрлэх чадалтай, 11 мянган км нисэх чадвартай ажээ.

Эх сурвалж: Youtube, Lenta.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж