АНУ, Хятад худалдааны дайнд цэг тавих хэлэлцээр хийнэ | News.MN

АНУ, Хятад худалдааны дайнд цэг тавих хэлэлцээр хийнэ

АНУ, Хятад худалдааны дайнд цэг тавих хэлэлцээр хийнэ

АНУ, Хятад худалдааны дайнд цэг тавих хэлэлцээр хийнэ

АНУ болон Хятад улсын удирдлагууд худалдааны үйл ажиллагаа зөрчигдөж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хэлэлцээр хийхээр болжээ. Хоёр талын хэлэлцээрийг АНУ-ын гадаад худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер болон БНХАУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Лиу Хе нар удирдан явуулах юм байна. Энэхүү хэлэлцээрийг зохион байгуулах тухай асуудал нэг сарын турш яригдсаны дүнд талууд олон улсын худалдааны тал дээр тулгарсан асуудлуудаа зөвшилцөхөөр болжээ. 2017 онд АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнээс 250 тэрбум ам.долларын татвар авсан бол Хятад улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнээс 110 тэрбум ам.долларын татвар авсан аж.

Иймд хоёр тал хэлэлцээрийн хүрээнд худалдааны тарифаас авах татварыг бууруулж, шинэчилсэн тарифыг ирэх арванхоёрдугаар сараас мөрдөж эхлэх талаар хэлэлцэх аж. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэхүү хэлэлцээрийг ихэд сайшааж байгаа юм. Тэрбээр “Хоёр талын харилцаанд олон бэрхшээл тулгарч буй. Тиймээс шийдэлд хүрэх арга олох хэрэгтэй” гэжээ.

ХЭЛЭЛЦЭЭРИЙН ГОЛ ЗОРИЛГО ЮУ ВЭ? 

Хэлэлцээр хийх шийдвэр гарах хүртэлх нэг сарын хугацаанд талууд шийдвэрлэх асуудлуудын талаар тохиролцжээ. Үүнд хэрхэн харилцан ашигтай хэлэлцээ хийх вэ, оюуны өмчийг хамгаалах тухай болон татварын тарифыг хэрхэн тогтоох тухай асуудлууд багтсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, эхний шатны уулзалтыг тавдугаар сарын 8-нд товложээ. Сүүлийн жилүүдэд АНУ-ын зохиогчийн эрхээр хамгаалагдсан оюуны өмчийг хууль бусаар нийтэд түгээх явдал гаарч байгаа учраас эдийн засгийн бодлогоо шинэчлэхийг АНУ-ын тал хүсч байгаа аж. БНХАУ-ын дарга Ши Зиньпин энэ асуудлаар “Бүс ба зам” чуулга уулзалтын үеэр хөндөж байв. Гэсэн хэдий ч зах зээлийн эдийн засгаараа дэлхийд эхний нэг, хоёрдугаарт жагсдаг хоёр улс хэлэлцээрийн ширээний ард сууж, ярвигтай асуудлаар хэлэлцээр хийхэд бэрх байгаа юм.

Сүүлийн жилүүдэд худалдааны дайн олон улсын эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулж байна. Олон улсын валютын сан /ОУВС/-гийн эдийн засгийн ахлах ажилтан Гита Гопинатийн хэлж буйгаар АНУ болон Хятадын худалдааны үл ойлголцол олон улсын эдийн засгийг эрс муутгажээ. Ялангуяа 2018 оны хоёрдугаар улиралд эдийн засгийн байдал эрс муудсаныг “Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн холбоо”-ноос баталсан байна.

Эх сурвалж: BBC
Х.ДАВААСАМБУУ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-04-30 103.212.119.220

Hooe teneg uheree manai mongolchuud uursdoo manaihaas mah avaachee geed bain bain guij guvshisaar bgaad mahaa zaraj bgaag chi medehuu. Hiataduud guij avaagui yum shde. Deerees delhiin buh ulsuud baraa buteegdehuunee hiatadad zarah gej uraldaj bna. Manai uhernuud l uniig oilgoh uhaan alga.

Avatar

Зочин 2019-04-30 49.0.212.25

Үхэр пиздаа минь, монголын мал чинь махны чиглэлийн бараа таваарын аж ахуй биш, зах зээлд шилжээгүй амиа аргацаасан ядарсан ахуй ш дээ, Хятад ченжүүдэд нядлаад зараад байвал хэдхэн сарын дотор шавхана шүү дээ алны алчуур боовны хөхүүр минээ

Avatar

Зочин 2019-04-30 49.0.212.25

Муу х***а нарын долларын нөөцийг шавхагдаж дуустал нь хоригоо чангалж бүр модыг нь бариулаад гуйлга гуйлгавал таарах байсийн, одоо цаадуул чинь давраад монгол малыг барж дуусгаад биднийг модыг нь бариулах тактик барьж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж