АНУ болон Хятад улсын удирдлагууд худалдааны үйл ажиллагаа зөрчигдөж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хэлэлцээр хийхээр болжээ. Хоёр талын хэлэлцээрийг АНУ-ын гадаад худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер болон БНХАУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Лиу Хе нар удирдан явуулах юм байна. Энэхүү хэлэлцээрийг зохион байгуулах тухай асуудал нэг сарын турш яригдсаны дүнд талууд олон улсын худалдааны тал дээр тулгарсан асуудлуудаа зөвшилцөхөөр болжээ. 2017 онд АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнээс 250 тэрбум ам.долларын татвар авсан бол Хятад улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнээс 110 тэрбум ам.долларын татвар авсан аж.
Иймд хоёр тал хэлэлцээрийн хүрээнд худалдааны тарифаас авах татварыг бууруулж, шинэчилсэн тарифыг ирэх арванхоёрдугаар сараас мөрдөж эхлэх талаар хэлэлцэх аж. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэхүү хэлэлцээрийг ихэд сайшааж байгаа юм. Тэрбээр “Хоёр талын харилцаанд олон бэрхшээл тулгарч буй. Тиймээс шийдэлд хүрэх арга олох хэрэгтэй” гэжээ.
ХЭЛЭЛЦЭЭРИЙН ГОЛ ЗОРИЛГО ЮУ ВЭ?
Хэлэлцээр хийх шийдвэр гарах хүртэлх нэг сарын хугацаанд талууд шийдвэрлэх асуудлуудын талаар тохиролцжээ. Үүнд хэрхэн харилцан ашигтай хэлэлцээ хийх вэ, оюуны өмчийг хамгаалах тухай болон татварын тарифыг хэрхэн тогтоох тухай асуудлууд багтсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, эхний шатны уулзалтыг тавдугаар сарын 8-нд товложээ. Сүүлийн жилүүдэд АНУ-ын зохиогчийн эрхээр хамгаалагдсан оюуны өмчийг хууль бусаар нийтэд түгээх явдал гаарч байгаа учраас эдийн засгийн бодлогоо шинэчлэхийг АНУ-ын тал хүсч байгаа аж. БНХАУ-ын дарга Ши Зиньпин энэ асуудлаар “Бүс ба зам” чуулга уулзалтын үеэр хөндөж байв. Гэсэн хэдий ч зах зээлийн эдийн засгаараа дэлхийд эхний нэг, хоёрдугаарт жагсдаг хоёр улс хэлэлцээрийн ширээний ард сууж, ярвигтай асуудлаар хэлэлцээр хийхэд бэрх байгаа юм.
Сүүлийн жилүүдэд худалдааны дайн олон улсын эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулж байна. Олон улсын валютын сан /ОУВС/-гийн эдийн засгийн ахлах ажилтан Гита Гопинатийн хэлж буйгаар АНУ болон Хятадын худалдааны үл ойлголцол олон улсын эдийн засгийг эрс муутгажээ. Ялангуяа 2018 оны хоёрдугаар улиралд эдийн засгийн байдал эрс муудсаныг “Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн холбоо”-ноос баталсан байна.
Эх сурвалж: BBC
Х.ДАВААСАМБУУ
Холбоотой мэдээ